Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Shinzo-Abe-Japan.jpg

Японы Засгийн газар лхагва гаригт бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хүсэлтээ гаргажээ. Энэ нь тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ сайд нарын танхимын ажиллагааг зогсоохоос өмнө боллоо. Японы Засгийн газрын шуурхай хуралдаан дээр бүхий л гишүүд Ерөнхий сайдад өргөдлөө өгчээ.

Улмаар өнөөдөртөө багтан Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг зарлана гэж NHK мэдээллээ. 

Хамгийн сүүлд танхимын бүрэлдэхүүнд жилийн өмнө өөрчлөлт оруулж байсан бөгөөд гэхдээ энэ удаагийнх шиг өргөн цар хүрээтэй байгаагүй юм. харин энэ удаад 13 сайдыг нэгэн зэрэг солихоор болжээ. 

Ийнхүү сэлгээ хийж байгаа ч Засгийн газрын дотоод тогтвортой байдлыг хангах, шинэ сорилтуудад бэлэн байхыг хичээж байна хэмээн Абэ мэдэгдсэн байна. Түүнчлэн Абэ намын доторх тэнцвэрийг хангахын тулд сайд нарын танхим болон эрх баригч Либераль-ардчилсан намын удирдлагад сэлгээ хийдэг уламжлалтай. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх