etoim.mn
photos/67792668_819637981770963_8828734262556491776_n.jpg

Бусдаас онц их хэмжээний авлига авсан хэргээр шалгагдаж байсан мэргэжлийн хяналтын байцаагч Б.Баярсайхан, Э.Аззаяа нарын 25 хүнд холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр боллоо. 

АТГ-ын ажилтнууд Б.Баярсайханы өрөөнд нэгжлэг хийхээр ороход оймсны түрийндээ их хэмжээний доллар нуусан бичлэг нь цахимд тарж байв. 

Уг хэргийг өнгөрөгч тавдугаар сард Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцсэн ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр 25 хүний заримынх нь хэргийг хэрэгсэхгүй болгож, заримд нь торгууль ногдуулсан юм. Тодруулбал, Э.Аззаяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Баярсайханд торгууль оногдуулсан. 

Нийслэлийн прокурорын газраас анхан шатны шүүхийн уг шийдвэрийг эсэргүүцэн дараагийн шатны шүүхэд эсэргүүцэл гаргаад байсан юм.

Харин өнөөдөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болсон хуралдаанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, 19 хүний хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж, зургаан хүнд холбогдох хэргийг прокурорын хяналтад буцаан, дахин зүйлчлүүлэхээр болжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх