etoim.mn
photos/5d77280a1e18d.jpeg

“Nissan” компанийн тэргүүн, гүйцэтгэх захирал Хирото Сайкава огцрохоор болсон талаар тус компанийн үйл ажиллагаа хариуцсан төлөөлөгч Ясакүши Кимүра даваа гарагийн орой мэдэгджээ.

“Nissan” компанийн Захирлуудын зөвлөл есдүгээр сарын 16-нд албан тушаалаасаа огцрохыг Х.Сайкавагаас хүссэн бөгөөд тэрбээр уг хүсэлтийг хүлээн зөвшөөрчээ. Х.Сайкава халаагаа нас залуу хүнд шилжүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.

Х.Сайкавагийн илүү нөхөн олговор авсан асуудлыг мөрдөн шалгах компани доторх ажиллагаа дууссан бөгөөд түүнд олон зуун мянган ам.долларыг илүү төлсөн байсныг илрүүлжээ.

“Nissan” компанийн шинэ тэргүүнийг 10 дугаар сарын эцэс гэхэд томилохоор төлөвлөж байгаа бөгөөд энэ хугацааг хүртэл Өрсөлдөөний асуудал хариуцсан дарга Ясүхиро Ямаүчи уг албан тушаалыг түр хашина. 

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх