etoim.mn
photos/news_77837_1.jpg

Ардчилсан намаас өнөөдөр мэдээлэл хийж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэгт хүргүүлсэн саналуудаа татаж авч байгаагаа мэдэгдлээ. 

АН-аас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэгт зарчмын 25 саналыг хүргүүлсэн. Гэвч АН-ын хүргүүлсэн гол гол заалтууд хэлэлцүүлгийн үеэр унасан.

Тухайлбал:

  1. Ерөнхийлөгчийг  УИХ болон орон нутгийн ИТХ-ын өргөтгөсөн хуралдаанаас сонгох.

  2. Сонгуулийн холимог тогтолцоог сонгож, намуудын хариуцлага, зохион байгуулалтыг сайжруулах. Цаашлаад УИХ-ыг зохион байгуулалт, хариуцлагатай байлгах.

  3. Шүүхийн хараат бус, бие даасан байдлыг бүрэн хангах ёстой.

  4. Сумын Засаг даргыг иргэдээс сонгох

  5. Ерөнхий сайдын бие даасан байдал, гүйцэтгэх засаглалыг чадавхжуулах Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байж болохгүй.

  6. Төсөв, татвар, хураамжтай заалтууд тухайлбал, Засгийн газрын өр 60 хувиас дээшгүй байх зэрэг заалтуудыг МАН-ынхан унагаасан.

Тиймээс АН-ынхан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулсан саналуудаа татаж авах шийдвэр гаргажээ. Ингэснээр АН-ынхан цаашид Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгийг АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат албан ёсоор хэллээ.

АН-ын дарга С.Эрдэнэ: Манай намын саналууд хэлэлцүүлгийн явцад унасан. МАН-ын гишүүд хүчээр шийдвэр гаргасан тул Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцсэн хуралдаанд оролцоогүй. Олон нийтийн эрх ашгийн төлөөх заалтуудыг бид дэмжинэ. Ард түмний дээд гэрээ болсон, Үндсэн хуулийн чанарыг сайжруулах нь бидний гол зорилго. Түүнээс УИХ-ын эрхийг нэмэгдүүлэх, УИХ-ын бүрэн эрхийн хугацааг 5 жил болгон өсгөх талаар бид байр сууриа илэрхийлээгүй. Бид өнгөрсөн хугацаанд эрх баригч намын бодлогыг дэмжсээр ирсэн. Бидний дэмжлэг саналгүйгээр зарим хууль хэрэгжих боломжгүй байв. Гэхдээ АН далайсан газар нь далд ороод, далласан газарт нь ил гардагггүй.  Учир нь эрх баригч нам бидний оролцоо, дэмжлэгийг үнэлээгүй.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хүч түрэн батлах гэж байна. Сөрөг хүчний хувьд бид хоёр дахь нийт хэлэлцүүлгийн 90 хувьд нь оролцон, дуу хоолойгоо гаргасан. Гэвч бидний саналыг хүлээн аваагүй.

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх