etoim.mn
photos/0-151527-1406766066.jpg

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах талаар тогтоолын төслийг хэлэлцэж байна.  

СЕХ-ны дарга Д.Содномцэрэн, Санал асуулгыг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 21-45 хоногт УИХ товлон зарлах хуультай. Хуульд үндэслэн СЕХ аравдугаар сарын 23-ны өдөр буюу шийдвэрээс хойш 40 дэх хоногт зохион байгуулахаар товлоод байна.  

Зардлын хэмжээг СЕХ-ны саналыг үндэслэн, УИХ батална. СЕХ-ноос 14.5 тэрбум төгрөгийн санал оруулсан. Дээр нь цагдаа, УБЕГ-ын, бүх шатны Захиргааны байгууллагын зардлыг оруулж 29 тэрбум төгрөг болж байна.  

УБЕГ-ын дэд дарга Дэлгэрсайхан, Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар сонгуулийн санал өгөх насны 2 сая 109 мянган иргэн байна. Нэрсийн жагсаалт гаргахад СЕХ болон сум, дүүргийн ЗДТГ-тай хамтран эцсийн байдлаар нэрсийн жагсаалт гаргана. Тухайн өдөр хүртэл 18 нас хүрэх иргэнийг санал асуулгад оролцуулна. Сард дунджаар 3100 хүн нас нэмдэг.    

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Төсвийн тодотгол хийх нь УИХ-ын онцгой бүрэн эрхийн асуудал. Зардал нэмэхийг ОУВС-гаас хориглосон байгаа. Гэхдээ Үндсэн хууль бол онцгой асуудал учир зохицуулж болох байх. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэвлэн  нийтэд түгээх, иргэдэд тайлбарлан таниулах зэрэг зургаан өөр зардал бүхий ажил байгаа юм.

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Санал асуулгыг аравдугаар сарын 23, 24-нд зохион байгуулахаар тусгажээ. Энэ хугацаанд бэлтгэл ажлыг хангах боломжтой юу. Засгийн газраас тайлбарлаж буйгаар бол санхүүжилт, эх үүсвэр байхгүй гэж байна. Тэгэхээр хугацааг хойшлуулах боломж бий юу. Мөн санал асуулга зохион байгуулахтай холбоотойгоор зохион байгуулалт, хэсгийн хороодыг байгуулах, түр оршин суугчид, оюутнуудыг саналыг яаж авах вэ. Энэ зохион байгуулалтыг хэрхэн хийх вэ.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ц.Содномцэрэн: Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах үйл ажиллагааны урьдчилсан хуваарийг гаргаж, байнгын хороонд хүргүүлсэн. Санал асуулгын тухай хуульд зааснаар шийдвэр хүргүүлснээс хойш 21-45 хоногийн дотор Ард нийтийн санал асуулгыг явуулах хуультай. Энэ хугацаанд тохируулж аравдугаар сарын 23-нд гэж өгсөн. Төсөв мөнгөтэй холбоотой, төсвийн тодотголоор шийдэхээр бол Сонгуулийн ерөнхий хороо УИХ-аас тогтоосон хугацаанд нь хийх боломжтой.

УИХ-ын гишүүн О.Содбилэг: Санал асуулга явуулах зардал 29 тэрбум төгрөгийг хэмнэх боломж байна уу? Яагаад гэвэл “Дэмжинэ, дэмжихгүй” гэсэн хоёрхон хариултаас сонгох энгийн асуулга байна л даа. Гараар тоолж болохгүй юү?   

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Санал хураалтад ард иргэдийн олонх нь оролцвол санал хураалтыг хүчинтэй гэж тооцно. Ирц хүрэхгүй бол ард иргэд дэмжээгүй гэж үзэж, одоогийн хууль хүчин төгөлдөр үйлчилнэ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг 8 жил ярихгүй гэж хуульчилсан.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Санал асуулга явуулах төсвийн асуудлыг шийдсэн тохиолдолд яг хэзээ санал асуулга явуулах боломж байна вэ. Засгийн газрын нөөц хөрөнгө дууссан, байхгүй мөнгийг гарга гэж хуваарилснаас Төсвийн тодотгол хийх шаардлага бий болж байна. Төсвийн тодотголыг аравдугаар сарын 1-нд өргөн барина гэвэл хугацаа хэр хойшлох вэ. Ард нийтийн санал асуулга явуулах журмын тухай хуульд иргэдэд таниулах, мэдээ мэдээллээр хангах заалт бий. Энэ төсвийг Засгийн газар, УИХ хоёрын аль нь ч хариуцах вэ. Гарах зардлыг төсвийн тодотгол хийхээс өөр арга байхгүй гэж байгаа, зардал шийдэгдсэнээс хойш ямар хугацаанд Ард нийтийн санал асуулгыг явуулах боломжтой вэ. Санал асуулга явуулах үеэр цаг агаар ямар байх вэ, иргэдийг илүү сайн оролцуулах хэрэгтэй.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх