etoim.mn
photos/69568795_374764033200948_28243430060589056_n.png

Солонгос гэх нэрийг сонссон даруйд хүн бүр гуалиг сайхан биетэй, цасан цагаан царайтай, царайлаг эсвэл махлаг хүмүүсийг төсөөлдөг. Зарим нь тэдэн шиг цагаан болох гэж гоо сайхны газруудаас төрөл бүрийн үйлчилгээ авдаг нь нууц биш. Гэхдээ одоо цаг үе өөрчлөгдөж Солонгосчууд гоо сайхныг арай өөрөөр харах болжээ.  

Учир нь Солонгосыг дэлхий нийтэд таниулахад гол үүрэг гүйцэтгэдэг кпоп салбарт хөрслөг бор одод хүч түрэн орж ирж байна. Тэд өөрсдийн авьяасаар олон нийтэд танигдахын зэрэгцээ хөрслөг бор арьсаараа хүн бүрийн нүдийг булааж зарим тохиолдолд тэдэн шиг арьстай болох гэж гоо сайхны газруудад дараалал үүсгэх болжээ. Түүнчлэн Солонгосын хошин шогийн жүжигчид тоглолтынхоо үеэр "Цасан цагаан цаашаа, хөрслөг бор наашаа" хэмээн элэглэжээ. Ийнхүү цасан цагаануудын эрин үе хөрслөг боруудад байраа тавьж өгөх цаг хэдийнэ ирсэн бололтой.  

Ингээд та бүхэнд Солонгост хамгийн их алдартай, хөрслөг бор арьстай оддыг танилцуулж байна. 

TWICE - Tzuyu

Фенүүд нь Tzuyu-г тус хамтлагийн хамгийн гоёмсог арьстай гишүүн гэгддэг бөгөөд түүний байгалийн бор арьс нь нүд гялбам гоо үзэсгэлэнгийн эх үүсвэр нь гэж үздэг. 

AOA - СолХён

АОА хамтлаг дэбют хийснэс хойш хүмүүс түүний арьсанд ихээхэн анхаарал хандуулж байжээ. Хожим тэрээр энэ талаар дурсахдаа" өмнө нь эмэгтэй хүн гоо үзэсгэлэнтэй байхын тулд цагаан царайтай, туранхай байх хэрэгтэй гэж итгэдэг байсан. Бас надад жингээ хасч, илүү хөнгөн будалт хийж цайрахыг зөвлөж байсан. Тиймээс би миний арьс дуулж бүжиглэх хүсэл мөрөөдөлд минь мөн загвар өмсөгчдийн ажилд минь нөлөөх вий гэж их санаа зовнидог байсан. Гэхдээ одоо бол өөр. Харин ч би өөрөөрөө бас арьныхаа өнгөөр бахархаж байна. Энэ бол миний давуу тал" гэжээ.

Ли Мишель

Солонгос ээж, Африк гаралтай Америк ааваас төрсөн тэрээр багадаа өөрийн арьнаас болж ихээхэн хэцүү цаг үеийг туулжээ. Хэдийгээр тухайн үед түүнд хэцүү байсан ч аав ээжийн хайраас төрсөн учраас тэрхүү цаг үеүүдийг даван туулсан бөгөөд  өдгөө өөрийн сайхан дуу хоолой болон ббусдад шүүмжлүүлж байсан бор арьсныхаа ачаар олон нийтэд илүү их хайрлагдаж байгаа гэжээ. 

Girl’s Day - Хери

Солонгосын урдаа барьдаг дуучин жүжигчдийн нэгт зүй ёсоор ордог тэрээр өөрийн хөөрхөн ааль хөрслөг бор арьсныхаа ачаар хэд хэдэн брэндийн нүүр царай болон гэрэлтэж яваа нэгэн. 

 BTS - RM

BTS-ийг анх дебютээ хийж байхад олон нийт түүний арьсны өнгөнөөс болж эрлийз эсвэл давхар иргэншилтэй гэх зэргээр түүнд ихээхэн анхаарал ханддуулж байжээ.  Гэхдээ RM бол 100% Өмнөд Солонгос хүн бөгөөд өдгөө арьсны өнгө авьяас чадварт ямар ч хамааралгүй болохыг баталж яваа чадварлаг уран бүтээлч юм.

Girls Generation - СүЁн

2013 онд Wide Entertainment News-т өгсөн ярилцлагандаа тэрээр заримдаа цайвар арьстай хүмүүст атаархдаг байсан ч гэсэн өөрийн бор арьсандаа дуртай гэжээ. 

Юн Мира

Францын Liberation сонинд өгсөн ярилцлагадаа арьс өнгөний ялгаварлан гадуурхалтаас болж хичнээн их зовж байсан талаараа ярьжээ. Гэсэн хэдий ч урлагт хөл тавьсан цагаас эхлэн харин ч эсэргээрээ хүмүүс түүнд дуртай болсон бөгөөд өөрийн сэтгэл хөдлөлийг хөгжмөөрөө дамжуулж бусдад хүргэдэг болсон гэжээ. Өдгөө түүний толигор бор арьс Солонгостоо л пойнт болж байгаа юм.

EXO - Kаи

EXO хамтлагийн гишүүн тэрээр жагсаалтанд орсон бусад уран бүтээлчдийг бодоход бараг л хүнд хэцүүг туулаагүй гэхэд болно. Түүнийг дэбютээ хийсний дараа хүмүүс царайнаас нь илүү толигор гэрэлтсэн бор арьсыг нь гайхан шагшарч байжээ.  Өдгөө тэрээр Солонгосын хамгийн халуухан уран бүтээлчдийн нэг гэгддэг.

Girls’ Generation - Юүри

Фэнүүд нь төдийгүй ойр дотны хүмүүс нь түүнийг "Хар сувд" гэж нэрлэдэг бөгөөд нитизүүд  түүний хөрслөг бор толигор арьсыг гайхан шагширдаг.

BLACKPINK - Жэнни

Ихэнх хүмүүс түүнийг арьны өнгөнөөс нь болж эрлийз гэж боддог. Гэхдээ тэр ч гэсэн цэвэр Солонгос хүн. Гэсэн хэдий ч тэрээр энэ бүгдийг үл тоон өөрийн хүчирхэг хоолой, хөрслөг бор арьсаараа дэлхий нийтийг гайхшруулж яваа авьяаслаг уран бүтээлч юм. Харин ч хүмүүс түүн шиг боргол арьстай болох гэж хичээдэг аж.

MAMAMOO - Хваса

МАМАМОО хамтлагийн гишүүн Хвасаг олон нийт хар арслан гэдэг. Учир нь тэрээр тайзан дээр хэт хүчирхэг хэзээ ч дийлдэшгүй нэгэн болж хувирдаг. Мөн тэрээр өөрийн өвөрмөц гадаад төрхөөрөө Өмнөд Солонгост төдийгүй дэлхий нийтэд танигдаж чадсан чадварлаг уран бүтээлчдийн нэг юм. 

 Жэсси

Амерк гаралтай Солонгосын рэппер Жэсси өөрийн арьсыг гол зэвсгээ болгон олон нийтэд танигдаж чаджээ. 

SISTAR -  Хёлин 

Түүнийг 2010 онд дэбютээ хийсний дараа олон нийт хэтэрхий хар хэмээн шүүмжилж байжээ. Гэсэн ч эсэргээрээ түүний арьс таалагдаж байна гэсэн хүмүүс байсан бөгөөд өдгөө тэрээр чадварлаг соло уран бүтээлч төдийгүй хөрслөг бор арьсныхаа тусламжтайгаар харин ч их нэр алдарт хүрч чадсан уран бүтээлчдийн нэг болж чаджээ. 

 

VIXX - N

Алдарт VIXX хамтлагийн гишүүн тэрээр мөн л өөрийн хөрслөг бор арьснаас болж багагүй шаналсан нэгэн. Гэхдээ одоо бол түүнийг хайрладаг шүтэн бишрэгчид нь түүний гэрэлтсэн бор арьсанд ньилүү хайртай гэжээ. 

И ХёРи

Солонгосын хүчирхэг Дива-нуудын нэг тэрээр өөрийн өнгөлөг бор арьсыг бүхий л уран бүтээлдээ гайхшруулан харуулах дуртай. Тэрээр бусад хүмүүсээс ялгаатай нь өөрийн хөрслөг бор арьсаараа харин ч гайхуулж байгалийн гоо үзэсгэлэн гэгчийн гайхамшгийг Солонгос даяар бишрүүлж яваа нэгэн юм. 

 

Таалагдахгүй байна

8
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[66.181.164.138]

2019-09-07 10:36:55

Угаасаа солонгосчууд Монголчуудаас бор арьстай биз дээ.

Зочин

[222.237.101.195]

2019-09-06 20:13:09

I Huyri Jessi Hvasa Heolin naraas busad ni neeh aihtar bor bish shdee Ed nar buur aimaar bor torolhiin ghdee goe tseverhen bor

зочин

[202.21.120.242]

2019-09-06 17:41:37

Солонгос сериалын нөлөөгөөр цасан цагаан болох дуртай хүмүүс уншаарай

irgen

[202.55.191.194]

2019-09-06 16:42:23

Eniig bichsen setguulch uuruu har bhaa haha

Зочин

[202.179.27.144]

2019-09-06 15:21:30

chinki negroids