etoim.mn
photos/a6924493-1eca-427c-b473-aff392de6161.jpg

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын төслийн 2 дугаар зүйл буюу Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Баялгийн сан байгуулж, стратегийн ордын тавин нэгээс доошгүй хувийг ард түмэнд өмчлүүлнэ." гэж, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ч.Улаан нарын төслийн 2 дугаар зүйл буюу Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн "баримтална" гэсний дараа "стратегийн ордын тавин нэгээс доошгүй хувь нь ард түмний мэдэлд байж, төр эзэмшинэ" гэж 3 дахь өгүүлбэр нэмэх саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэнгүй.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун төслийн 2 дугаар зүйл буюу Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийг 'Төрөөс байгалийн баялгийг хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлыг хадгалан зүй зохистой ашиглана. Байгалийн баялгийг тогтвортой хөгжлийн бодлогод тулгуурлан Монголын ард түмний ирээдүйн эдийн засгийн эрхийг баталгаажуулах зорилго бүхий баялгийн сан байгуулж, иргэн бүрт тэгш, шударга хүртээнэ." гэж, Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат төслийн 2 дугаар зүйл буюу Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийг "Үндэсний баялгийн сан нь төсвийн бус байна." гэж тус тус өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх