etoim.mn
photos/ce4b870aaae83bcefc532b3c14d086cb.jpg

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох нэхэмжлэл ирсэн.

Уг нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 55.1-т зааснаар захиргааны хэрэг үүсгэх эсэхийг 7 хоногийн хугацаанд шийдвэрлэх юм. Хуулийн хугацаа өнөөдөр дуусгавар болж буй тул Захиргааны хэргийн шүүх өнөөдөр уг нэхэмжлэлийг хэлэлцэх юм. 

Улсын аварга Э.Оюунболдын нэхэмжлэлд допинг хэрэглэсэн гэх мэдээллийг олон нийтэд тараасан, Улсын аварга цолыг хураалгах шийдвэрийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн гэх маргаан бүхий захиргааны актын биелэлтийг уг маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлэх тухай дурджээ.

Уг нэхэмжлэлийн дагуу хэрэг үүсгэх эсэх нь өнөөдөр шийдэгдэх юм. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх