etoim.mn
photos/69359303_508512559958301_1380631414986244096_n.jpg

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хуралд хамаарах хэрэгт өнөөдөр прокурор эсэргүүцэл бичжээ.

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг шалгах явцдаа тэднийг эрүүдэн шүүсэн үндэслэлээр /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнийг буруутган, өнгөрсөн наймдугаар сард Төв аймгийн сум дундын давж заалдах шатны шүүхэд шүүсэн юм. Шүүх хурал зургаан өдөр үргэлжилсэн ч шийдвэр гаргаж чадаагүй, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан.

Шүүх хуралд хохирогчоор Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Б.Булган нарыг хамруулж, Ц.Амгаланбаатарыг гэрчээр оролцуулсан.

Прокурор дээрх хэрэгт эсэргүүцэл бичсэнээр талууд Төв аймгийн сум дундын давж заалдах шатны шүүхээр маргаж, хурлын товыг ахин гаргаж, шүүх хуралдаан дахин болно.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх