etoim.mn
photos/8f99d99faffb4fad5f5be54846ae9be1.jpg

Өчигдөр буюу 2019 оны есдүгээр сарын 3-ны өдрийн мягмар гарагт Баянгол дүүргийн 10 дугаар хороонд ой таван сартай эмэгтэй хүүхэд модон жорлонд унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал: Цагдаагийн дуудлага мэдээллийн төвд   "Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүүхэд модон жорлонд унаж нас барлаа" гэсэн дуудлага мэдээлэл тухайн өдрийн 18.45 минутад ирсэн байна. Тус дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад тус хороонд оршин суух хаягтай 1.5 настай хүүхэд нүхэн жорлонд унаж амь насаа алдсан байжээ.

Эргэн сануулахад: Өнгөрсөн зургадугаар сард /2019.06.06/ Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багт иргэн О-гийн хүү Б /2 настай, эрэгтэй/ 4 метр гүнтэй нүхэн жорлонд унаж нас барсан харамсалтай хэрэг бүртгэгдэж байсан бол дараа сард нь буюу долоодугаар сард  Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Аварга баг дахь “Аварга тосон” рашаан сувиллын газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 150 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 5 км-т/ “Эвтэй дөрвөн амьтан” амралтын газар эмээтэйгээ амарч явсан М /6 настай, эмэгтэй/ амралтын газраас баруун урд зүгт 60 метрийн зайтай нүхэн жорлонд унаж нас барсан харамсалтай хэргүүд гарч байсан билээ. 

Энэ мэт эцэг, эхчүүдийн хайхрамжгүй байдлаас улбаалан үр хүүхэд нь золгүй байдлаар амь насаа алдах явдал буурахгүй байгаа учраас эцэг эхчүүдийг бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа дээшлүүлж, харгалзах хүнгүйгээр гэрт нь орхихгүй байхыг анхааруулахын зэрэгцээ бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа дээшлүүлж сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

Түүнчлэн зарим тохиолдолд иргэд санаатай болон санамсаргүйгээр цахим орчинд хандалт авах зорилгоор хуурамч мэдээлэл цацах болсон.

Үүний нэг жишээ нь өнөөдөр олон нийтийн сүлжээгээр "9сарын3 ны өдөр 10-р хороолол 6-р хорооны 19-р байрны тоглоомын талбайд тоглож байсан 2 настай хүүхдийг хулгайлан амыг нь скочдоод шуудайнд хийгээд үүрээд явсан хүүхдийн хулгай гарсан байна. Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 6а ангийн сурагч Тэмүүлэн 3 найзынхаа хамт хүүхдийн хулгайчийн том хүнд заана хэлж бяцхан хүүхдийг суллуулжээ. Амыг нь скоччихсон зөндөө уйлсан байжээ. Цагдаа дуудаж баривчлуулсан болно. Хүүхдийн хулгай бодитойгоор байна шүү. Эцэг эхчүүдэд хүүхдээ сайн харж хамгаалж байгаарай!!!" гэсэн мэдээлэл тарсан. 

Бид эдгээр хэргүүдийн талаар ЦЕГ-ын ХМТ-ийн дарга дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулсан юм. 

Хэдийгээр цахим сүлжээ иргэдэд мэдээлэл цаг алдалгүй хүлээж авах боломжийг олгодог ч эсэргээрээ худал мэдээлэл тарах эрсдэл өндөр байдаг. Тиймээс эх сурвалж нь тодорхойгүй мэдээ мэдээлэлд итгэхгүй байж шаардлагатай тохиолдолд холбогдох газраас лавлаж асуухыг зөвлөлөө. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Bayan

[66.181.161.92]

2019-09-04 18:14:05

Yaasan haramsaltai yum be daanch dee