etoim.mn
photos/33296.png

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг төв талбайд угтан авсаны дараа Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Хоёр улсын Төрийн тэргүүн нар Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд ганцаарчилсан уулзалт хийж эхэллээ. Үүний дараа албан ёсны хэлэлцээ хийж, айлчлалын хүрээнд яригдсан асуудлаар хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийхээр товлосон. ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалыг 270 гаруй хэвлэл сурвалжилж байгаа юм.

Түүнчлэн В.Путинд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нар Их тэнгэр цогцолборт Халх голын ялалтын 80 жилийн ойн зоог барих юм.

Айлчлалын хүрээнд 11 баримт бичигт гарын үсэг зурна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх