etoim.mn
photos/shine ue.webp

Солонгосын Allkpop сайт кдрамд дурлагсдын дунд явуулсан нэгэн сонирхолтой судалгааны хариуг нийтэлжээ. Энэ нь үзэгчдийн сонгосон  Солонгосын ирээдүйг тодорхойлох шинэ залуу жүжигчдийн жагсаалт юм. Мөн уг жагсаалтанд орсон жүжигчдийн ихэнх нь ганц цувралд тоглосон боловч тэднийг үзэгчдийг өөртөө татах, мөн өөрт оноогдсон дүрээ амилуулах чадвартайгаа харуулсан хэмээн дүгнэжээ. 

Харин энэ талаар нитизүүд "Хэдийгээр Солонгост маш олон тооны чадварлаг жүжигчид байдаг ч тэд үргэлж залуу сайхнаараа явахгүй. 40 эсвэл 50 настай хүн 20той залуугийн дүрийг бүтээнэ гэдэг хуучны үед л байсан. Одоо бол шинэ үе.  "Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй" гэдгийн адил кдрамын шинэ залуу үеийг тодорхойлох нь  зүйтэй" хэмээн өөрсдийн үзэл бодлоо илэрхийлжээ. 

Ингээд та бүхэнд Солонгосын шинэ үеийн чадварлаг жүжигчдийг танилцуулж байна. 

8. БэкХён (EXO)

baekhyun ryeo

Тэрээр өөрийн жүжигчний гараагаа "Сарны хосууд" хэмээх цувралын 10 дугаар ханхүү буюу Ын ханхүүгийн дүрээр эхлүүлж байсан. Хэдийгээр туслах дүр боловч гол дүрээс дутахааргүй олны анхаарлыг татаж байсан түүнийг дуулахаас гадна сайн жүжиглэдэг юм байна хэмээн кинотшүүмжлэгчид дүгнэж байжээ. Мөн тухайн үед олон нийт түүнийг бусад ханхүү нараас хамгийн ихээр өөрийн дүрдээ орж байсан хэмээн сайшааж байжээ. 

7. Чани (SF9)

chani sky castle

Энгийн боловч даруухан бас нөхөрсөг байдлаараа алдартай залуухан жүжигчин Чани. Хэдийгээр тэрээр дуучин боловч "Тэнгэрийн шилтгээн" цувралын дүрээр нь илүү олон хүн түүнийг танигдсан аж. 

6. Юк Сонжэ (BTOB)

sungjae reply 1994

Алдарт BTOB хамтлагийн гишүүн Юк Сонжэ. Тэрээр жагсаалтанд орсон жүжигчдээс хамгийн ихээр олонд танигдсан жүжигчдийн нэг мөнөөсөө мөн. Юк Сонжэ жүжигчний гараагаа алдарт "Дурсамж 1994" цувралаар эхлүүлж байсан боловч дэлхий нийт түүнийг "Сайн чөтгөр" цувралын гэнэн томоогүй баян айлын өв залгамжлагчийн дүрээр илүүтэй мэддэг гэнэ.

5. P.O (Block B)

hotel del luna p.o

Жагсаалтын тавдугаарт Block B хамтлагийн гишүүн P.O багтжээ. Тэрээр яг одоо Солонгос түмнийг байлдан дагуулаад байгаа "Сарын зочид буудал" цувралд тоглож байгаа юм. Хэдийгээр зарим нитизүүд түүнийг нэгэн хэвийн жүжиглэлттэй гэж дүгнэсэн ч цувралын ритинг өндөр байгаа нь зөвхөн гол дүрийн жүжигчдийн бус туслах дүрүүдийн жүжиглэлт  ч ихээр нөлөөлсөн гэж үзэх хүмүүс бас байгаа аж.

4. D.O. (EXO)

d.o. acting

Алдарт EXO хамтлагийн гишүүн D.O зөвхөн Солонгостоо төдийгүй Ази, Европод хэдийн жүжигчин Кёнсү хэмээн алдаршжээ. Тиймээс түүнийг жагсаалтын эхний гуравт ороогүйг их олон хүн гайхаж байгаагаа илэрхийлсэн хүмүүс олон байгаа юм. 

3. Он Сэнг Ү

ong seung woo acting

Fantagio Ent- ээс гараагаа эхэлсэн Он Сэнг Ү жагсаалтын гуравдугаарт бичигджээ. Олон нийт түүнийг гаднаас нь  дүгнэхэд хэцүү жүжигчин. Учир нь тэр ямар ч дүрд тоглож чаддаг гэж дүгнэжээ. 

2. Park Jihoon

park jihoon drama

Дуучин жүжигчин Пак Жи Хүн. Алдарт "Wanna One" хамтлагийн гишүүн тэрээр хамтлагт орохоосоо өмнө өөрийн карераа эхлүүлсэн нэгэн. Бага залуугаасаа алдаршсан түүнийг "Wanna One"  хамтлагийг олон нийтэд танигдахад багагүй үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. 

1. V (BTS)

bts v hwarang

Хэдхэн жилийн дотор кпопын их гурвалын хэмжээнд хүрч өөрсдийнхөө чадварыг харуулсан алдарт Big Hit ent-ийн цорын ганц жүжигчин. Тэрээр "Хүлэг баатрууд" цувралаар өөрийн жүжигчний гараагаа эхэлсэн бөгөөд тухайн үед олон нийт болон кино шүүмжлэгдээс маш сайн гэсэн үнэлгээг авч чадсан юм. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: allkpop.com

scmp.com

soompi.com

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх