etoim.mn
photos/images.jpeg

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орж, бусад нутгаар бороо орохгүй, дулаахан байна.

2019 оны 09 дүгээр сарын 02-ны 20 цагаас 09 дүгээр сарын 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус,  Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33  градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 15-20 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

2019 оны 09 дүгээр сарын 04-нөөс 09 дүгээр сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

   4-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун болон төв аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ, 5, 6-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх