etoim.mn
photos/be67de806f17d998671c39bd1851574e.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин манай улсад энэ оны есдүгээр сарын 2ны өдрөөс 3-ны хооронд албан ёсны айлчлал хийхээр болсон билээ. Тус айлчлалын үеэр хийх замын хөдөлгөөний зохицуулалтын талаар өнөөдөр ЦЕГ-аас албан ёсны мэдээлэл хийлээ. 

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү:  Аливаа улсад өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид айлчлан ирэхэд аюулгүй байдлыг нь тухайн улсын цагдаагийн байгууллага хангах ззрэгтэй. Тиймээс энэхүү үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ иргэдийг аль болох чирэгдүүлэхгүй, удаан хугацаанд зам хаахгүй байхаар зохицуулалт хийн ажиллаж байна. 

ОХУ-ын Ерөнхийлөгч айлчлан ирэхтэй холбоотой мэдээллийг өчигдөр орой гаргасан. Гэвч энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор иргэд санаатай болон санамсаргүйгээр нийгмийн сүлжээнд худал ташаа мэдээлэл тарааж, иргэдийг төөрөлдүүлж, бухимдал үүсгээд байна. Цахим орчинд тархаад байгаа шиг Улаанбаатарын хотын замын хөдөлгөөнийг бүхэлд нь хаана гэдэг бол ташаа мэдээлэл. Зөвхөн зочны явах чиглэлийн тодорхой замуудыг богино хугацаанд хаана.

Мөн тус айлчлалын үеэр хаана зам хаах талаарх үнэн зөв мэдээллийг тухай бүрт ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн фэйсбүүк хуудасТээврийн цагдаагийн албаны хуудас болон авто радио 96.3-аар тухай бүрт нь мэдээлэх болно. Тиймээс нийт жолооч нартаа хандаж хэлэхэд эдгээр өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөн зохицуулагчийн дохиог баримталж замын хөдөлгөөнд оролцохыг хүсч байна.

ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ц.Цэрэнпунцаг: Цагдаагийн байгууллага хуулиар олгогдсон үндсэн үүргийнхээ хүрээнд зочин төлөөлөгчийн аюулгүй байдлыг хангах хамгаалалтын төлөвлөлтийг хийж үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа. Замын хөдөлгөөнийг зохицуулалт нь зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах хамгаалалтын үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд зарим тохиолдолд ААН-үүд болон тодорхой шаардлагыг урьдчилан хүргүүлээд байна.

Тус айлчлалын үеэр тодорхой хугацаанд нийслэлийн Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдэд замын хөдөлгөөний зохицуулалтыг хийнэ. Тиймээс энэ үеэр замын хөдөлгөөнд оролцох жолоч болон явган зорчигчдыг зочид, төлөөлөгчдийг дамжин өнгөрөх явцад тайван хүлээцтэй хандахыг хүсэж байна" гэлээ. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

5
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх