etoim.mn
photos/69298643_409472429696089_6348322612539555840_n-810x500.jpg

Халх голын байлдааны түүхт ялалтын 80 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байгаа билээ. Иймд дүүргийн Засаг даргын Тамгын газраас түүхт ялалтын ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг батлан хамгаалахын төлөө халуун амиа үл хайрлан тэмцсэн Баянзүрх дүүргийнхээ ахмад дайчидад хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Т.Баясах, Засаг даргын Зөвлөх С.Майнбаяр, Засаг даргын орлогч Д.Уламбаяр, ИТХ-ын ажлын албаны дарга Г.Болормаа, ЗДТГ-ын дарга Б.Амартүвшин, Цэргийн штабын дарга дэд хурандаа Т.Амартогтох, Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн захирагч, хурандаа Ц.Батсайхан болон ахмад дайчдын гэр бүл, үр хүүхдийн төлөөлөл, албаны бусад хүмүүс оролцлоо.

Түүнчлэн түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албад болон хороодын Засаг даргын дунд зургаан төрөлт буухиа тэмцээнийг зохион байгуулж аваргыг шалгаруулсан юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх