etoim.mn
photos/5d68bb20b46cc.jpeg

 АНУ-ын хар жагсаалтад байдаг Ливаны шиит шашинтнуудын “Хезболлах” хөдөлгөөнд санхүүгийн тусламж үзүүлснийх нь төлөө тус улсын томоохон банкнуудын нэг болох “Jammal Trust Bank” банкны эсрэг АНУ хориг арга хэмжээ авжээ.

Түүнчлэн эрх баригчид “Jammal Trust” банктай холбоотой даатгалын өөр гурван компанийн эсрэг хориг арга хэмжээ авсан байна. Мөн Газын зурвасыг хянадаг лалын ХАМАС хөдөлгөөний үйл ажиллагаатай холбоотой Палестины гурван иргэн, Ливаны нэг иргэнийг хар жагсаалтад оруулжээ.

Ливаны нутаг дэвсгэрт хэдэн арван жилийн турш үйл ажиллагаагаа явуулж буй уг банкийг АНУ-ын эрх баригчид террорист байгууллага гэж үзэж байна. Түүнчлэн “Хезболлах” хөдөлгөөнтэй өрнүүлдэг харилцаа холбоогоо нуун дарагдуулсан хэмээн АНУ-ын Засаг захиргаа “Jammal Trust” банкийг буруутгаж байгаа аж. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[66.181.169.162]

2019-08-30 17:24:52