etoim.mn
photos/olloo_mn_1567061142_amazon.jpg

Бразилийн Засгийн газар  Амазонын түймрийг унтраахад үзүүлэх бусад орны эдийн засгийн тусламжийг хүлээж авахаар болжээ. Гэхдээ энэ тусламжийг хэрхэн зохицуулах талаар бид шийднэ гэж тус улсын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Отавио Рего Баррос мэдэгдсэн байна. Тэрээр "Манай Засгийн газар ерөнхийлөгчөөрөө дамжуулан бусад орон, байгууллагаас үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг хүлээж авахад бэлэн байна. Энэ хандивыг манай оронд шилжүүлснээр Бразилийн Засгийн газар захиран зарцуулна. Мөн түймэр унтраахад бусад орноос хандивласан хөрөнгийг нааштайгаар хүлээж авна. Гэхдээ гол нь  энэ нь Бразилийн засгийн газрын мэдэлд байна" гэж Планалто дахь ордонд хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна. Мөн Боливийн ойд 800 мянган га газрыг хамарсан түймэр болон Парагвай улсын хойд мужид гарсан түймрийн талаар дурджээ. Бразилийн Батлан хамгаалахын сайд Фернандо Азеведо Сильва "Хиймэл дагуулаас хүлээж авсан баримтаар Бразилд асч байгаа түймрийн голомт 49 хувиар нэмэгдсэн ч Амазонын ширэнгэн ойд асч байгаа түймрийг хяналтандаа оруулаад байна гэж мэдэгдсэн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх