etoim.mn
photos/69831219_495641051276684_6305428872938651648_n_20190829125126.jpg

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд өнөөдөр Европын Сэргээн босголт хөгжлийн банкны (ЕСБХБ) Суурин төлөөлөгч Ирина Кравченко, тус банкны Евроазийн дэд бүтэц хариуцсан ахлах банкер Светлана Радченко нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлтийн талаар болон Орлогод нийцсэн орон сууцны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх тухай, мөн барилгын хог хаягдлыг дахин боловсруулах байгууламж барих зэрэг асуудлаар санал солилцлоо.  Талууд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдийн бэлтгэл ажлын талаар нээлттэй ярилцсан юм. Уулзалтын төгсгөлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс Улаанбаатар хотын автомашины зогсоолын менежментийг сайжруулах, нийслэл хотын гудамж, талбайг камержуулах төслийг хотын Захирагч С.Амарсайхан санал болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх