etoim.mn
photos/69134439_357952931780327_7948842390142320640_n_b.jpg

Нислэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дүнжингаравын зүүн урд замд өнөөдөр буюу 2019.08.29-ны 03.00 цагийн орчимд "Субару импреза" маркийн автомашин онхолдож 2 эмэгтэй, 1 эрэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Одоогоор тэднийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоогоогүй байгаа бөгөөд  урьдчилсан байдлаар автомашиныхаа моторын хүчээ үзэн уралдаж байгаад осолдсон гэсэн дүгнэлт гарчээ. Тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. 

Түүнчлэн сүүлийн үед зарим жолооч нар тээврийн хэрэгслийнхээ хурд, хүчийг үзэх зорилгоор хурд хэтрүүлэн дрифтэлж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулах зөрчил ихээр бүртгэгдэх болсон гэдгийг ТЦА-наас мэдээллээ. 

Таалагдахгүй байна

2
2

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Эрдэмбилэг

[59.153.115.123]

2019-08-29 15:26:32

Харамсалтай хэрэг болжээ. Гүн эмгэнэл илэрхийлье. Автомашины үндсэн зориулалт өөрчилсөн, илт дуу чимээ ихтэй, дугуй явах эд анги өөрчилж зориулалтын бус зам талбайд уралдаж байгаа асуудалд онцгой анхаарал хандуулж шат шатандаа арга хэмжээ зохион байгуулж замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар тээврийн цагдаагийн албанаас онцгой анхаарч ажиллахыг хүсье.