etoim.mn
photos/Kingsman-prequel-Liam-Neeson-1200x700-1068x623.jpg

Алдарт жүжигчин “Taken” цувралыг од өдгөө 67 настай жүжигчин Лиам Нийсон “Kingsman” киногоор эргэн ирэх гэж байна. Тус киноны гуравдугаар ангийн зураг авалт яг одоо хийгдэж байгаа бөгөөд одоогоор жүжигчин Лиам Нийсон чухам ямар дүр бүтээх нь тодорхойгүй байна. Гэсэн хэдий ч түүний бүтээж байгаа дүр дараагийн ангид голлох үүрэг гүйцэтгэнэ хэмээн зарим эх сурвалжууд мэдэгджээ. 

Мөн тус цувралын найруулагч Мэтью Вон "Энэхүү цуврал нь анхнаасаа  дөрвөн ангитай байхаар төлөвлөгдсөн. Тиймээс киног илүү сонирхолтой болгохын тулд зарим нэг дүрийг хасч оронд нь өөр шинэ дүрүүдийг гаргаж ирэх нь киног илүү сонирхолтой, үзүүштэй болгоно" хэмээн мэдэгдсэн байна. Түүнчлэн  киноны продюсерууд уг киноны дөрөвдүгээр анги хийгдэж дууссаны дараа энэхүү төслөөс улбаалсан шинэ төсөл гаргахаар төлөвлөсөн хэмээн мэдэгджээ. 

Алдарт “Kingsman“ цувралын нэгдүгээр анги 2014 онд "Kingsman: The Secret Service" үзэгчдийн хүртээл болж байсан бөгөөд дэлхийн зах зээлээс 414 сая долларын ашиг олж байсан бол цувралын хоёрдугаар анги 2017 онд  “Kingsman: The Golden Circle" нэрээр гарч нийт 410 сая долларын орлого олж байжээ.

“Kingsman“ цувралын гуравдугаар анги ирэх 2020 оны хоёрдугаар сарын 14-нд нээлтээ хийнэ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: movieweb.com

screenrant.com

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх