etoim.mn
photos/243777-20082019-1566260949-1454475032-8-20-3.jpg

нэ жилийн Үндэсний их баяр наадмын түрүү бөх Э.Оюунболдоос авсан дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хорооноос өчигдөр мэдэгдсэн.

Энэ талаар Э.Оюунболдын багш УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "би Оюунболдтой утсаар ярьсан. “Багш аа, би допингийн төрлийн бодис огт хэрэглээгүй шүү” гэж итгэлтэй хэлж байна лээ. Хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан. Наадмын өмнө чамайг допингтой холбоотой асуудалд оруулна гэх мэтээр заналхийлсэн. Мөн 1.7 тэрбум төгрөгөөр Хэнтийнхэн наадмын бөхийн түрүүг худалдаж авлаа” гэх мэтээр нэр төрд халдаж байсан. Иймэрхүү зүйл гаргаж, төрийн баяр наадмаа будилуулж таарахгүй. Тиймээс энэ асуудлыг хууль хяналтынхан шалгаж тогтоох ёстой байх. Хоёрдугаарт, Допинг хэрэглэсэн бол манай улсад ч хуульд заасан хариуцлага хүлээлгэх зохицуулалт бий.  

- Тэгэхээр хууль хяналтын байгууллагад хандана гэсэн үг үү? 

Би хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан гэж ойлгосон.    

- Та шавьдаа итгэл алдарч байна уу? 

Надад итгэл алдсан юм алга. Өөрөө ч тэгж хэлдэг. Миний хэлэх зүйл бол Оюунболд бол байгалиас заяасан бяр хүчтэй төрсөн бөх шүү дээ. 

- Оюунболд аварга Б сорьцын шинжилгээг өгөхөөс яагаад татгалзсан юм бол?

Өөрөө ДНК-гийн шинжилгээ өгнө гэж мэдэгдсэн. Тэр шинжилгээгээ өгөх гэж байгаа байлгүй гэв. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Tiim torson amitan yum bol sanjaadambatai barildhaaraa yaagaad chichireed bdiin.

[66.181.161.22]

2019-08-27 19:14:14

Sanjaadambatai barildhaaraa yaagaad hodolj chadahgvi chichireed bdiin bol torson amitan monvv

Зочин

[202.126.88.191]

2019-08-27 15:39:15