etoim.mn
photos/69817459_2507775829306226_5103385513834840064_n.jpg

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал өчигдөр болж допингийн Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ өгөөгүй бөхийн нэрийг зарласан. Тодруулбал, улсын аварга Э.Оюунболдоос авсан дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо мэдэгдсэн.

Тэгвэл мэргэжилтнүүд Э.Оюунболд аваргын хэрэглэсэн дээрх дөрвөн төрлийн бодисыг ямар учиртай бодис болохыг тайлбарлаж эхэлжээ.

 - S1.1A бүлгийн Станазол, 1962 онд Америкт нээсэн бөгөөд 1974 оноос олон улсын олимпийн хороо албан ёсоор хориглож байсан юм байна. Морин уралдаанд ашигладаг стериод буюу ер нь  бол малд хэрэглэдэг зүйл

- S4 бүлгийн мелдониум, манайхны фитнес, боди, бусад тамирчдын хэрэглэдэг С4 төрлийн судас тэлэгчийн асар хүчтэй хэлбэр нь буюу S4 хэлбэрийх нь 

- S5 бүлгийн гидрохлортиазид, 

- Хлориазид нь дээрхи хоёр бодисыг нуух журмаар хэрэглэдэг урвалд ордог далдлагч бүтээгдэхүүнүүд юм байна.

Энэ дөрвөн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо мэдэгдэж байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Үндэсний бөхийн салбар хороо допинг хэрэглэсэн нь тодорхой болсон бөхийн нэрийг яаралтай зарлах нь зүйтэй гэж Шадар сайд хэллээ.

Допингийн шинжилгээний хариу ирсний дараагаар улсын цол, тэмдгийг гардуулж байх санал гаргаж Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаа энэ үеэр илэрхийлж байлаа.

Мөн барилдааны дөрвийн даваанд барилдаж, элэг бүсээ өгөхдөө учраа бөхөө санаатайгаар тохойлдож зүй бус үйлдэл гаргасан Улсын гарьд Ш.Жаргалсайханд хариуцлага тооцохыг Үндэсний бөхийн салбар хороонд даалгалаа

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Zochin

[66.181.161.46]

2019-08-27 18:53:59

Bagshiin muugaas bolj hugatsaand ni oirtuulj , harin Batsuuri awargiin bagsh hugatsaand ni sain toots son baina . Turshilga sain sudal