etoim.mn
photos/maxresdefault zolig gj.jpg

Энэ оны тавдугаар сард нээлтээ хийх байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилж үзэгчдийн дунд багагүй хүлээлт үүсгээд байсан SBS телевизийн шинэ бүтээл 'VAGABOND' цуврал ирэх есдүгээр сарын 20-ны өдрийн 22 цагт нээлтээ хийхээр болжээ.

Тус цувралын гол дүрүүд болох гол дүрд дуучин жүжигчин И Сын Ги болон Бэй Сүжи нар тоглосон бөгөөд  энэ тэдний зургаан жилийн өмнө тоглосон “Канчигийн хайр” цувралын дараах хоёр дахь хамтрал юм.

Харин цувралын зохиолчоор “Аварга”, “Мангас” зэрэг бүтээлүүдээрээ алдартай зохиолч  Жан Ён Чол болон Жон Гён Сүн нар хамтран ажилласан бол найруулагчаар “You’re All Surrounded”, “Романтик эмч Ким Са Бү” зэрэг кинонуудыг найруулсан Юү Ин Шиг ажилласан байна.

Жүжигчин И Сын Ги энэ удаад төрөл бүрийн тулааны урлагийн хар бүстэй, өөртөө итгэл төгс, аймшиггүй зоригтой Ча Гон гэх орлон тоглогч залуугийн дүрд тогложээ. Тэрээр нэгэн удаа санамсаргүй байдлаар онгоцны ослын хэрэгт сэрдэгдэх бөгөөд тухайн ослын ард нуугдсан асар том хуйвалдааны үнэн мөнийг олохоор сэтгэл шулуудсанаар киноны  үйл явдал цааш өрнөнө.

Харин жүжигчин Бэй Сүжи тус цувралд  Гу Хэ Ри гэх Үндэсний тагнуулын төв газрын ажилтны дүрд тогложээ. Гу Хэ Ри  нь Тэнгисийн цэргийн дэслэгч аавыгаа нас барсны дараагаар гэр бүлийнхээ өмнө хариуцлага үүрч улмаар 7-р зэргийн төрийн албан хаагч болохоор шийдсэн нэгэн юм байна. 

Нийтдээ 25 тэрбум вонын төсөвөөр бүтэж байгаа тус цувралд SBS телевиз нилээд ач холбогдол өгч байгаа бөгөөд "Vagabond" цувралыг зөвхөн  Солонгост төдийгүй Япон, Америк  зэрэг орнуудад нэгэн зэрэг  цацахаар төлөвлөж байгаа хэмээн мэдэгджээ.

 

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[124.158.111.7]

2019-08-27 18:21:04

guja kino