etoim.mn
photos/баасанхүү_b.png

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барьсанаасаа танигдахын аргагүй өөрчлөгдсөн гэж мэдээллээ. Тэрээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барихад оролцсон бөгөөд ард түмэн Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах нь зөв, ямар нь буруу гэдгийг мэдэхгүй байна гэв. 

Үндсэн хуулийн өөрчлөлтийн үг, өгүүлбэр бүрийг нь ард түмнээр хэлэлцүүлнэ гэдэг ойлголт байхгүй учраас заавал асуух таван асуулт байна. Энд тавд хариулт авч байж Үндсэн хуулиа өөрчлөх эсэхээ шийдэх ёстой. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-д суудалтай намын бүлгийн дарга нарт хандаж албан шаардлага хүргүүлж байна гэж мэдээллээ. 

Зайлшгүй асуух 5 асуултад... 

- УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох нь зөв үү

- УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох нь зөв үү

- Сонгуулийн тогтолцоог холимог байлгах нь зөв үү 

- Байгалийн баялгийн сан байгуулах уу

- Шүүх хараат бус байх нь зөв үү гэдгийг ард түмнээс асуух хэрэгтэй хэмээн мэдээлэв.  

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх