etoim.mn
photos/news_77837_1.jpg

Өнөөдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдахтай холбоотойгоор УИХ дахь АН-ын зөвлөл мэдээлэл хийлээ. 

МАН-ын бүлэг Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар нэгдмэл байр сууринд хүрч, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй ингэхдээ 99 болгож, сонгуулийг холимог системээр буюу 76 гишүүнийг мажоритар, үлдсэн 23-ыг нь намын жагсаалтаар сонгохыг бүлгийн гишүүдийн олонхи дэмжсэн. Гэвч гишүүдийн тоог 99 болгох асуудлыг АН-ын гишүүд дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд өнөөдрийн 76 гишүүн нэгдмэл байж чадахгүй, ард түмний итгэлийг хүлээж чадахгүй байж 99 болгох ямар ч боломжгүй гэдгийг хэлсэн юм. Мөн ямар үндэслэлээр 99 болгох нь тодорхойгүй, харин Ерөнхийлөгчийн 108 гэсэн тоон дээр үндэслэл нь тодорхой учраас дэмжинэ гэдгээ илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ: "Төлөөллийн тогтолцоог шударга болгох хэрэгтэй. 76 гишүүн 76 жалга, дов руу төсвийг хувааж тараагаад байна. Улсын нэгдсэн бодлого алга. 76+23 гэсэн тоонд байгаа юм биш. Тогтолцоог органик хуулиар зохицуулна гээд байгаа юм. Дараа нь органик хуулинд 99 мажоритар тогтолцоо гээд ороод ирвэл дахиад л 99  жалга дов болчихно. Харин Ерөнхийлөгчийн оруулсан санал бол 54+54 буюу 54 нь орон нутгаас гэж тодорхой үндэслэл байгаа юм. Түүнээс тоондоо биш үндэслэлдээ байгаа юм" хэмээн тайлбарлалаа. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.9.42.11]

2019-08-23 17:28:09

Тэгвэл нэг 9 суудал авчихаар бн уу кккк