etoim.mn
photos/banner2_2.jpg

 Энержи Ресурс компанийн 2019 оны эхний хагас жилийн санхүүгийн мэдээлэл өчигдөр албан ёсоор нийтлэгджээ.

Тайлант хугацаанд тус компани 2.5 сая тонн баяжуулсан нүүрсэн бүтээгдэхүүн экспортолсон бөгөөд борлуулалтын орлого нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 20 орчим хувиар өсч, 325.6 сая ам.доллар буюу одоогийн ханшаар 870 орчим тэрбум төгрөгт хүрсэн байна. Компанийн нийт ашгийн хэмжээ эхний  хагас жилд 129.9 сая ам.доллар буюу одоогийн ханшаар 347 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны эхний хагас жилийнхээс 20 орчим хувийн өсөлт үзүүлжээ. Мөн хувь эзэмшигчдэд хамаарах ашгийн хэмжээ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг 60 орчим хувиар өсч, 47.1 сая ам.долларт хүрсэн байна.

Энержи Ресурс нь нүүрсийг түүхийгээр бус баяжуулсан бүтээгдэхүүн хэлбэрээр экспортолдог. Энэ утгаараа коксжих нүүрсний экспортын үнийг Монголоос хамгийн өндөр тогтоож ирсэн. 2019 оны эхний хагаст тус компанийн баяжуулсан коксжих нүүрсний борлуулалтын үнэ тонн тутамд дунджаар 147 ам.доллар байжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх