etoim.mn
photos/gh.png

Монгол улсын Засгийн газрын 2019 оны долдугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30 хувийг зарах, IPO гаргах талаар тогтоол гаргасан билээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ энэхүү тогтоолыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж улмаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг огцруулах хүсэлтийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

Тэрбээр “Манай компани 2018 онд 801 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Гэвч үүний ашгийг нь монголын ард түмэн хүртэлгүй Цанхийн зүүн уурхай буюу тодорхой хэсгийг төрийн өмчийн мэдлийн хувьцааны 30 хувиар олон улсын зах зээлд хөрөнгө босгож судалгаа хийх талаар Засгийн газар 296 дугаар тогтоолоо гаргасан. Гэтэл сайд Д.Сумъяабазар тогтоолын агуулгыг мушгиж ажилчдын хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна.

Өнөөдөр “Эрдэнэс Майнинг” гэсэн охин компани байгуулж, удирдлагуудыг нь томилж, бүтцээ баталж байна. Д.Сумъяабазар сайд манай компанийн дотоод үйл ажиллагаанд хэтэрхий оролцож байна. Монгол Улсын бодлогыг хэрэгжүүлэх ёстой сайд компанийн дотоод ажилд шууд оролцдог субьект болж хувирсан. Тиймээс энэ хүнийг огцруулахыг шаардаж Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ил захидал илгээж байна” гэлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх