etoim.mn
photos/442bcd3d-dff6-4dd7-b510-eecd9b9459d0.jpg

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор цаатан иргэдийн ёс заншил, соёл уламжлалыг олон нийтэд хүргэх, цаа бугын аж ахуйг хөгжүүлэх зорилгоор Монгол улсын цаа бугын тоо толгой өссөн түүхэн үйл явдлыг тэмдэглэн “Цаатны наадам - 2000 цааны баяр”-ын арга хэмжээ 2019 оны 08 дугаар сарын 16,17-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Цагаан нуур суманд зохион байгуулагдлаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас цаатан иргэдийн соёлын биет бус өвийг хадгалж, хамгаалах, түгээн дэлгэрүүлж, сурталчлах зорилгоор “Цаатны наадам-2000 цааны баяр”-ын арга хэмжээнд Соёл, урлаг дэмжих сангаас дэмжлэг үзүүлж, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран ажиллаа.  

“Цаатны наадам - 2000 цааны баяр”-ын арга хэмжээнд Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутаг болох баруун, зүүн тайгын цаатан иргэд өөрсдийн 1,200 гаруй цаа бугын хамт цаатны ёс заншил, соёл уламжлалыг  сурталчилан  оролцов.  Мөн ОХУ-ын Улаан-Үдэ хот, БНХАУ-ын ӨМӨЗО-ны тува иргэд, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Олон Улсын байгууллага, гадаадын элчин сайдын яамдууд болон гадаад дотоодын жуулчид өргөнөөр сонирхон оролцлоо.

Тус арга хэмжээний хүрээнд Монгол, Тува үндэсний бөхийн барилдаан, Этэр болон янзагын уралдаан, цаан поло, тэвэг самар шийдэх, цаа дэлсэх, цаатан иргэдийн үндэсний онцлог, соёл ёс заншлыг харуулсан ардын авьяастнуудын тоглолт болж, гар урлалын бүтээгдэхүүнийг дэлгэн харуулсан үзэсгэлэн худалдаа гарч олны хүртээл боллоо.

Тайгад жилийн дөрвөн улиралд цаа бугаа маллан амьдарч байгаа цаатан иргэд 2006 оны жилийн эцсийн мал, амьтны тооллогоор 814 толгой цаа буга тоолуулж байсан бол Монгол Улсын 2018 оны жилийн эцсийн мал, амьтны тооллогоор цаа буга 2,396 болж өссөн байна.

Наадмын үеээр БСШУСЯ-ны харъя Соёлын өвийн үндэсний төвөөс “Цаатны наадам - 2000 цааны баяр”-ын арга хэмжээний талаар баримтат киноны зураг болон гэрэл зураг авч, цаатны өв соёлын өвлөн уламжлагч нарын талаар бүртгэн баримтжуулалт хийн ажиллаж, Соёлын биет бус өвийн Улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санг баяжуулаад байна. 

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх