etoim.mn
photos/69053653_1320838314747594_3501779130981023744_n.png

Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд “Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээ ирэх сарын 2-6-ны өдрүүдэд  Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэ талаар өнөөдөр Хятадын ӨМӨЗО-ны ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юньшян, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн тэргүүн Ли Вэй болон нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар мэдээлэл хийлээ.

Хятад Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэж, хоёр орны ард түмний харилцан ойлголцол, уламжлалт найрамдлыг бэхжүүлэх зорилгоор БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Хятадын ӨМӨЗО-ны ардын засгийн газар, Монгол Улсын БСШУСЯ, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа аж. “Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээнд уран сайхны тоглолт, гэрэл зургийн үзэсгэлэн, ном хэвлэл, уран сайхны кино, олон ангит уран сайхны кино солилцоо, Монгол анагаах ухааны үнэ төлбөргүй оношилгоо, аялал жуулчлалын танилцуулга, спортын нөхөрлөлийн тэмцээн зэрэг найман төрлийн 21 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

“Энэхүү цуврал арга хэмжээгээр Хятад, Монголын соёлын салбар дахь харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр улсын хүмүүнлэгийн харилцан солилцоог ахиулах, хоёр орны ард түмний харилцан ойлголцол болон найрамдлыг бэхжүүлэх, Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийг тэмдэглэхэд таатай орчин бүрдүүлэхэд чиглэгдсэн юм” хэмээн Хятадын ӨМӨЗО-ны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юньшян хэлэв.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс соёлын цуврал арга хэмжээг бүрэн дэмжиж оролцож байна. Бидний зүгээс иргэд олон нийтэд “Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээ  сурталчлах, мэдээлэл хүргэх, иргэдийг хамруулахад харьяа хэлтэс агентлагуудаараа дамжуулан дэмжиж ажиллах болно” хэмээлээ.

“Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээ нь Хятад, Монголын сайн хөршийн нөхцөл байдалд тулгуурлаж, соёлын солилцоогоор дамжуулж, эдийн засаг худалдаа зэрэг бүх салбарын харилцаа хамтын ажиллагааг бататгаж, хөгжих зорилтыг биелүүлэхэд оршиж байгаа аж.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Miss Lusi

[105.112.46.26]

2019-08-22 06:06:52

Би хоосон цаасныхаа АТМ картыг хэрхэн яаж авав, хэрхэн жинтэй болсон бэ ... Би мисс Луси, бид хоёр нөхөр бид хэрхэн ашигладаг талаар гэрчлэхээр ирсэн Shawn Pablo АТМ-ийн хар картыг мөнгө хийхээс гадна өөрийн гэсэн бизнес эрхэлдэг өнөөдөр. Өнөөдөр хоосон АТМ картаа аваад азтай хүмүүсийн нэг болоорой. Энэ байна PROGRAMMED хоосон АТМ карт нь ямар ч АТМ машин руу хакердах боломжтой, дэлхийн хаана ч байсан Энэ нь бидний амьдралыг үнэхээр сайн болгож өөрчилсөн бөгөөд одоо бид бид хэзээ ч ядуу байх болно гэж хэлж чадна. Та татан авах боломжтой өдөр бүр дээд тал нь $ 10,000 Бид бизнесээ сайн хийж байгаа гэж бахархалтайгаар хэлж чадна бид 20,000 000 хүртэл (бидний дансанд 20 сая доллар) тийм биш юм хууль бус, програмчлагдсан тул баригдах эрсдэлгүй Энэ нь ул мөргүй мөшгиж болох арга, бас үүнийг хийдэг техниктэй CCTV таныг илрүүлэх боломжгүй юм .. Хэрхэн авах талаар дэлгэрэнгүй мэдээлэл болон зардал Өнөөдөр таных, хакеруудад: rickatmcardoffer@gmail.com хаягаар имэйл илгээнэ үү эсвэл whatsapp +2348061639317 утсаар холбогдоорой.