etoim.mn
photos/69613150_2396511243896984_2941541535306481664_n.png

Монголчууд бид Солонгос цуврал үзэхдээ хааяахан энэ жүжигчин одоо хүртэл байгаа юм уу? эсвэл энэ ёстой хөгширдөггүй хүн шүү гэж ам булаацалдан ярилцдаг.

Тэгвэл тэднийг зөвхөн бид ч биш Солонгосчууд өөрсдөө ч гайхан шагширдаг гэнэ. Зарим тохиолдолд үеийнхэн нь тэднийг залуугийн төрхөө алдалгүй яваад атаархдаг бөгөөд хаана ямар эмчилгээ хийлгэсэн талаар нь судалдаг талаар нитизүүд бичжээ. Ингээд та бүхэнд Солонгосын цуврал киноны үечлэлээр ахмад үед багтдаг боловч залуу үеийнхнээс дутхааргүй царайлаг басчхүү залуу харагддаг эмэгтэй уран бүтээлчдийн төлөөллийг танилцуулж байна. 

И ИлХва

Жүжигчин И ИлХва 1971 онд төржээ. Тэрээр 1991 оноос өөрийн дэбютийг эхлүүлсэн бөгөөд  "Сэвэлзүүр салхи", "Дурсамж" цувралууд болон "Царай муутын мөн чанар" зэрэг кинонуудад бүтээсэн дүрээр нь бид илүү мэдэх билээ.

Им Еэжин 

Тэрээр 1959 онд төрсөн бөгөөд 15 настайгаасаа жүжиглэж эхэлжээ. "Үндэсний анхны хайр, дүү" гэгддэг Им Еэжин хичээлдээ явахын тулд бүтэн цагийн турш алхаж явдаг байсан. Учир нь түүнийг сургуульруугаа автобусаар явах үед үеийн хөвгүүд нь бөөнөөрөө дагадаг байсан нь их хэцүү санагддаг байсан хэмээн нэгэн ярилцлагандаа хэлэ байжээ.

Кён Мири

"Дэ Жангум" киноны Чой ахайтны дүрээр бидний танил болсон жүжигчин Кён Мири 1964 онд төржээ. Тэрээр 1984 анхын дэбютээ хийж байсан бөгөөд хөгжмийн салбарт ч өөрийн гэсэн байр суурийг эзэлсэн чадварлаг уран бүтээлч юм. 

 Ким Сонрён

Тэрээр 1967 төрсөн бөгөөд 1988 оны Солонгосын мисс болж байжээ. Хэдийгээр Ким Сонрён өдгөө 52 настай ч 30 дөнгөж гарч байгаа мэт харагддаг нь үнэхээр гайхалтай. Гоо сайхны охин тэнгэр гэгддэг Ким Сонрёны жүжиглэх чадвараас гадна өөртөө итгэлтэй бас эхлүүлсэн ажлаа заавал дуусгадаг занг нь олон нийт ихээхэн өндрөөр үнэлдэг ажээ. 

 Ким Мисүг

Бидний мэдэх "Аз жаргалтай өдрүүд" киноны Хан зохиолч буюу жүжигчин Ким Мисүг 1959 онд төржээ. Тэрээр 20 настайгаасаа жүжиглэж эхэлсэн бөгөөд одоо хэр нь өөрийн гоо үзэсгэлэн мөн жүжиглэх чадвараараа салбартаа өндрөөр үнэлэгддэг нэгэн. 

Чан Михи

Урагшаа "У Жарюын" киноны дүрээрээ бидэнд илүүтэй танигдсан жүжигчин Чан Михи 1958 төржээ. Ихэвчлэн эелдэг зөөлөн аалтьтай, чинээлэг эзэгтэйн дүрийг бүтээдэг тэрээр бодит амьдрал дээр ч мөн адил зан араншинтай хэмээн салбарынхандаа магтагддаг нэгэн юм. 

Ким Бора

"Эхнэрийн урхи" киноны ааштай хадам ээжийн дүрээр Монголчууд бидний эчнээ танил жүжигчин Кым Бора 1961 онд төржээ.  Тэрээр хүүхэд байхаасаа л үеийнхэндээ хөөрхөн гэдгээрээ алдартай байжээ.

Чэ Шира

"Тэнгисийн бурхан", "Сундог хатан" зэрэг түүхэн кинонуудаар өртөөлөн өдгөө "Таван хуруу" киногоор бидний танил болсон жүжигчин Чн Шира 1968 онд төржээ. Тэрээр ихэвчлэн эрэмгий зоригтой, шийдэмгий эмэгтэйчүүдийг дүрийг бүтээдэг ч бодит амьдрал дээр маш уян зөөлөн нэгэн гэгддэг. Түүнтэй хамтарч ажилладаг уран бүтээлчид бүгд түүний гоо сайхан хийгээд авьяас чадварыг биширдэг хэмээн ам булаацалдан ярилцдаг аж. 

Жүжигчин Хван Шинхэ

Тэрээр 1963 онд төрсөн ч одоо хэр нь залуухан охидуудаас ялгахын аргагүй биеэ авч явдаг нь гайхагщмшиг гэлтэй. Хван Шинхэ анх "Father and Son" цувралд тоглон өөрийн дэбютээ хийж байжээ. Хэдийгээр Хван Шинхэ тухайн үед оюутан байсан ч кино нь гарсаны дараагаас эхлэн одоог хүртэл "Солонгосын хамгийн төгс царай" хэмээн нэрлэгдэж байгаа юм.

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

өббөбөбөбө

[202.131.243.190]

2019-08-22 09:09:05

одоо бүгд хөгшин харагддаг, хичнээн пластик хагалгаа хийлгээд нэмэргүй

өббөбөбөбө

[202.131.243.190]

2019-08-22 09:09:05

одоо бүгд хөгшин харагддаг, хичнээн пластик хагалгаа хийлгээд нэмэргүй

b

[59.153.114.133]

2019-08-21 20:36:35

Plastic Ajuma s

b

[59.153.114.133]

2019-08-21 20:36:35

Plastic Ajuma s

b

[59.153.114.133]

2019-08-21 20:36:33

Plastic Ajuma s

b

[59.153.114.133]

2019-08-21 20:36:31

Plastic Ajuma s

b

[59.153.114.133]

2019-08-21 20:36:31

Plastic Ajuma s

b

[59.153.114.133]

2019-08-21 20:36:31

Plastic Ajuma s

B

[59.153.114.133]

2019-08-21 20:35:29

Mgl

[59.153.114.133]

2019-08-21 20:34:25