etoim.mn
photos/5d5b716d85770.jpeg

БНХАУ-ын ухаалаг гар утас үйлдвэрлэгч томоохон компаниуд болох “Xiaomi”, “Vivo” болон “Oppo” гар утаснуудынхаа хооронд өгөгдөл дамжуулах протоколыг хамтран бүтээхээр шийджээ.

“WeChat” нийгмийн сүлжээнд тавьсан “Xiaomi” компанийн мэдээллээс үзвэл, холболтын үед 20 Мбайт/с-ын хурдтайгаар өгөгдөл дамжуулах аж. Үүний зэрэгцээ уг протоколоор дуу бичлэг, дүрс бичлэг болон бичвэр илгээх боломжтой байна.

Хятадын компаниудын бүтээхээр төлөвлөж буй технологи нь “AirDrop”-ын хувилбар болох бөгөөд “Bluetooth”-ээр ажиллана. Энэхүү үйлчилгээний бета хувилбарыг наймдугаар сарын эцэс гэхэд гаргах төлөвтэй байна гэж “The Verge” цахим хуудсанд мэдээлжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх