etoim.mn
photos/67791135_688493051655075_2741724203404230656_n.jpg

Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хаалттай шүүх хуралдаан Төв аймгийн сум дундын шүүхэд наймдугаар сарын 12-ноос эхсэн шүүх хуралдааныг ETOIM.MN сайт дөрөв дэх өдрөө шууд дамжуулан мэдээлж байгаа билээ. 

Шүүх хурлын талаар Төв аймгийн эрүүгийн хэргийн шүүхийн Тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр 16:00 цагт мэдээлэл хийлээ.

Одоогийн байдлаар эд мөрийн баримт шинжилж байна. Үүний дараа бичгийн нотлох баримт шинжилнэ. Шүүх хурлын явцыг харвал маргааш үргэлжлэнэ. Гэхдээ шүүх хуралдааны шийдвэр маргааш гарна. Эд мөрийн баримтад дан бичлэг байгаа. Нэр бүхий дөрвөн гэрч мэдүүлэг өгсөн бөгөөд гэрч нарын мэдүүлэг өгсөн. Мэтгэлцээн ч мөн адил дууссан байгаа. Маргаашаас цааш дахин шүүх хурал хойшлогдохгүй. Маргааш хэрэгт холбогдох этгээдүүдэд ял онооно эсвэл хэргийг мөрдөн байцаалтад шилжүүлэх юм уу хэрэгсэхгүй болно гэсэн үг хэмээн мэдээллээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нарын 17 өмгөөлөгч, хохирогч нарын дөрөв, хоёр улсын яллагч болон иргэний нийгмийн төлөөлөл нэг хүн байгаа. Талуудын мэтгэлцэх цагийг хангахын тулд шүүх хуралдаан ингэж олон цагаар болж байна. Өнөөдөр шүүх хуралдаан дуусахгүй, маргааш дуусах байх гэсэн мэдээллийг өгсөн юм. 

 

Энэхүү шүүх хурлын явцыг ажиглахаар олон нийтийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагуудын хүмүүс Төв аймгийн шүүхийн байрны гадаа цуглаад байгаа.  Тэдний нэг нь цэнхэр үст Цэрэн гэдгээр алдаршсан иргэн  Э.Цэрэн шүүх хурлыг ажиглахаар өнөөдөр ирлээ. Тэрээр " Т.Чимгээ, Д.Содномдаржаа нарыг С.Зоригийн хэрэгт буруутгасан нь буруу бөгөөд тухайн үед Зоригийн хэрэг гарсан үеийн нөхцөл байдлыг шалгах нь тийм ч хэцүү зүйл биш байсан. Хамгийн гол нь тухайн үед тэдний нас бага залуу байсан бөгөөд хөдөө орон нутаг байсан зэргийг харалзаж үзээгүйн энэ хэргийг будлиантуулсан гэж үзэж байгаа илэрхийллээ. 

 

Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгийн газрыс өгсөн мэдээллээр шүүх хуралдаан маргааш үргэлжилнэ. 

Ямартай шүүх хурлын үйл явцыг ETOIM.MN сайт үзэгч, уншигч та бүхэндээ цаг алдалгүй хүргэх болно.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх