etoim.mn
photos/5d50fd56c0662.jpeg

Мексик улс нийгмийн сайн сайхны төлөөх үр дүнтэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор ядуурлыг бууруулах чиглэлд ихээхэн ахиц дэвшил гарсан талаар Эдийн засгийн судалгааны хувийн хэвшлийн төвийн /CEESP/ тайланд мэдээлжээ.

“2014-2018 онд ядуу иргэдийн тоо 55.3 саяас 52.4 саяд хүрч, 2.9 саяар буурсан” гэж "CEESP" төвийн судалгаанд онцлон тэмдэглэжээ. Уг баримт бичигт Үндэсний зөвлөлийн Нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан байгууллагын /Coneval/ үзүүлэлтүүдийг сайшаагаад, цаашид илүү үр дүнд хүрэх боломжтойг онцолсон байна.

 

“Coneval”-аас өнгөрсөн долоо хоногийн эхээр гаргасан тайланд дурдсанаар, хэт ядуу иргэдийн тоо 2.1 саяар буурчээ. Гэсэн хэдий ч хот орчмын бүс нутгуудад ядуурлын түвшин өндөр хэвээр байгаа аж. "Ядуурлыг бууруулах чиглэлд цаашид улам их хүчин чармайлт гаргах шаардлагатай боловч одоогийн гарсан ахиц дэвшил маш эерэг дүн үзүүллээ" гэж “CEESP” төвийн судалгаанд дурджээ.

Ядууралтай тэмцэхийг мөрийн хөтөлбөртөө голчлон тусгасан Андрес Мануэль Лопес Обрадор Мексикийн Ерөнхийлөгчийн албыг өнгөрсөн оны 12 дугаар сараас хашиж эхэлсэн юм. Тэрбээр цалингийнхаа хэмжээг багасгах зэргээр Засгийн газрын зардлыг бууруулж, нийгмийн сайн сайхны хөтөлбөрүүдийн санхүүжилтийг чөлөөтэй болгосон байна. 

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх