etoim.mn
photos/p1ci3uslh31i9f1bbsjhfgr71u9e3.jpg

Сүүлийн өдрүүдэд Улсын баяр наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдээс сэргээш илэрсэн гэх мэдээлэл цахим хуудсаар тархаж, олон нийтийг талцуулахад хүргээд байна. Энэ асуудалтай холбогдуулан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын Бөхийн салбар хорооноос  өнөөдөр /2019.08.12/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга  Г.Билгүүн "Сэргээш илэрсэн тухай албан бичгийг танилцуулснаас хойш 10 хоногийн хугацаанд В сорьцийн шинжилгээнд хамрагдах эсэхээ бөх өөрөө шийдэх ёстой. Өнөөдрийн байдлаар хоёр бөх В сорьцийн шинжилгээ өгөх хүсэлтээ бичгээр гаргаж өгөөгүй байна. В сорьцийн хариуг иртэл хувь хүний нууцтай холбоотой учраас ямар ч бөхийн хариуг зарлах боломжгүй" гэдгийг мэдэгдэв.

2003 онд батлагдсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 7.1, 7.2-т зааснаар шөвгийн 16-д үлдсэн бөх, үндэсний сур харвааны эхний гурван байранд шалгарсан харваачдыг сэргээшийн шинжилгээнд заавал хамруулна гэж хуульчилсан байдаг. Энэхүү журмын дагуу өнөө жилийн Улсын их баяр наадамд тав буюу түүнээс дээш давсан 16 бөхийг сэргээшийн шинжилгээнд хамруулж БНСУ-ын Шинжлэх ухааны техникийн институтийн Допингийн хяналтын лабораторид шинжлүүлсэн байна. Лабораториос энэ сарын 5-ны өдөр  Допингийн эсрэг үндэсний төвд хариу ирүүлсэн байна.

Нийт 16 бөх  шинжилгээнд хамрагдсанаас 14 бөх нь хориотой бодис хэрэглээгүй болох нь тогтоогдсон бол хоёр бөхөөс сэргээшийн төрөлд хамаардаг, хэрэглэхийг хориглосон таван төрлийн бодис илэрчээ. Улмаар үндэсний бөхийн салбар хорооноос сэргээш илрээгүй 14 бөхтэй утсаар холбогдож мэдэгдэл хүргүүлсэн аж. Харин сэргээш илэрсэн хоёр бөхтэй холбогдож чадаагүй тул албан бичиг хүргүүлж шинжилгээний хариутай танилцуулжээ. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх