etoim.mn
photos/olloo_mn_1565570961_1e3306_45721216_402918360244380_6798617523701940224_o_x974.jpg

Дэлхийн рок хөгжмийн ертөнцөд Монголын Хүннү рок "The Hu" хамтлаг цоо шинэ урсгалыг бий болгон шуугиулж, тэдний уран бүтээлийг сонсохыг хүссэн фэнүүд нь зөвхөн Монголоор хязгаарлагдахгүй болсон. Тус хамтлагын фэн клубын нээлт энэ сарын 9-нд болж энэ үеэр хамтлагийн гишүүдтэй танилцаж, асуулт хариултын цаг, дуудлага худалдаа, 10 ширхэг пянзыг худалдан авах эрхийн сугалаа сугалуулах гэх мэт ажиллагаа болсон юм. Тэгвэл Гадаад харилцааны яамнаас "The Hu" хамтлагийг Монгол Улсын Соёлын элчээр томилж өнгөрсөн баасан гаригт өргөмжлөлийг нь гардууллаа. Монгол Улсын Соёлын элч нь Монголын түүх, соёл, урлагийг гадаад оронд танилцуулах, шинжлэх ухаан, спорт, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, ажил хэрэгч хүмүүс болон иргэд хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх