Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/olloo_mn_1565332879_maxresdefault.jpg

"Буянт-ухаа 2" хорооллын 972 айлын орон сууцанд хамрагдах иргэдийн сонгон шалгаруулалтын үйл явцтай холбогдуулан "Нийслэлийн орон сууцны корпорац"-аас мэдээлэл хийлээ. Буянт-Ухаа II хорооллын 972 айлын орон сууцыг түрээслүүлэх шийдвэрийн дагуу цахим бүртгэлд 35 058 иргэн орон сууц түрээслэх хүсэлтээ гаргасан байна. Тэдний 4700 нь энгийн түрээс, 30 000 нь түрээслээд өмчлөх хэлбэрт бүртгүүлжээ. Энэ талаар НОСК-ын захирал Б.Сүхбаатар: Цахим бүртгэлд бүртгүүлсэн нийт иргэдээс түрээслэгчдийг сонгон шалгаруулах комисс өчигдрөөс хуралдаж эхэлсэн. Өчигдрийн хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн ангиллын сонгон шалгаруулалт явагдаад байна. Үүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллүүд оролцсон. Хэвлэл мэдээлэл болон ТББ-уудад хуралдаан нээлттэй явагдаж байгаа. Энэ удаагийн сонгон шалгаруулж байгаа процесс нь ямар нэг гадны нөлөөгүй хэн нэгэнд давуу эрх олгох боломжгүйгээр явагдаж байна. Жишээ нь,  залуу гэр бүл ангиллын түрээслээд өмчлөх ангилалд 4082 залуу гэр бүл бүртгүүлсэн. Үүнд 58 нь орон сууцанд орох квоттой байгаа. Бүртгүүлсэн иргэдийн 1356 нь эхний шаардлагыг хангаагүй учраас сонгон шалгаруулалтаас хассан. Эхний шалгуур нь улаанбаатар хотын харьяат, гэр хороололд амьдардаг, тогтмол орлоготой, хугацаа хэтэрсэн өр зээлгүй байх, чанаршгүй зээлийн түүхгүй зэрэг нийтлэг шаардлагыг хангаагүй учраас шалгаруулалтад оруулах боломжгүй болсон.   Орон сууц түрээслэх боломжтой 58 гэр бүл нь 12 жил нийгмийн даатгал төлсөн, 3-4 хүүхэдтэй, агаарын бохирдол ихтэй бүсэд амьдардаг, гэрлэсэн, 35 хүртэлх насны иргэд байгаа. Сонгон шалгарсан иргэдийн материалыг ирэх долоо хоногт авна. Худал мэдээлэл өгсөн, материалаа гүйцэт бүрдүүлээгүй бол хасагдаж, дараагийн иргэнд боломж гарна. Сонгон шалгаруулалтын комисс өнөөдөр үргэлжлүүлэн хуралдаж, бусад ангиллын түрээслэгчдийг сонгохоор ажиллаж байна. Сонгон шалгаруулалтад тэнцсэн нийт иргэдийг ирэх долоо хоногт зарлана. Гадуур иргэдээс мөнгө залилсан талаар мэдээлэл гарч байна. Тиймээс иргэд минь мөнгө төгрөгөө залилуулсан бол цагдаагийн байгууллагад яаралтай хандаарай.  

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх