etoim.mn
photos/cd23c677abd365ebc1a4613951d02900.jpg

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

 Эрүүдэн шүүлттэй холбоотой, эрүүдэн шүүсэн албан тушаалтнуудтэй холбоотой шүүх хурал наймдугаар сарын 12-нд буюу ирэх долоо хоногт Төв аймгийн шүүхэд болно. Эрүүдэн шүүсэн хулхи генерал, хулхи профессорууд, мөрдөн байцаагч, прокурорын ажилтнуудад хуулийн хариуцлага тооцох ёстой. Эрүү шүүлтэд орж яргалал, тамлалын дор зовж эцэстээ хэрэг хүлээсэн болоод ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг яаралтай суллах хэрэгтэй гэсэн байр суурьтаа Түр хороо хатуу зогсож байгаагаа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:  Элийдорж, хулхи генералын хийсэн хууль бус үйлдэл ил болж байна. УИХ-ын таван гишүүн 23 хэргийг шалгуулахаар УЕП руу явуулсан. УИХ-ын гишүүд бид шүүх хуралдааныг нээлттэй явуулахыг шаардсан бичгээ шүүхэд хүргүүлсэн. МАНАН бүлэглэл сандарч үймж, эцсийн амьсгалаа хураахын өмнө Монголын ард түмнийг доромжилж, эрээ цээргүй ажиллаж байна. 

УИХ-ын гишүүн Л.Болд: Өнөөдөр баялгийн төлөө дайн явагдаж байна. Говийн аймгуудад ажиллалаа. Иргэний нийгмийн байгууллагууд санаачлаад Төрийн ордонд хэлэлцүүлэг хийж байна. Тост, тосон бумбыг хамгаалах цаг болсон. Уул уурхайн лиценз тойрсон асуудал МАНАН мафийн хийсэн үйлдэл. Намайг Б.Хурц гүтгэсэн. Гэтэл шүүх Б.Хурцын талд шийдвэр гаргаж, хууль зөрчсөн. Би УИХ дээр Б.Хурц гэдэг хүний нэр дурдаж, юм яриагүй. МАНАН-гийн шүүх гурван шатандаа хуйвалдаантай шийдвэр гаргасан хэмээв.

УИХ-ын гишүүн Ж.Батзанданг ЖДҮХС-аас зээл авч мөнгө угаасан гэж байгаа. Энэ талаар...?

- МАНАН-гийн сөрсөн базаа гэдэг тоглоом явж байна. Ж.Батзандан мөнгө угаах нь битгий хэл цамцаа ч олигтой угааж чаддаггүй хүн. Хэрвээ мөнгө угаасан баримт байвал гаргаад ир.

МАНАН мафийг эх орончдыг гүтгэх ганцхан зүйл үлдсэн. МАНАН мафид Л.Болдыг, Ж.Батзанданг, Л.Оюун-Эрдэнийг гутаах ганцхан зүйл үлдсэн.

Төрийн гурван өндөрлөгтөө итгэх ард түмний итгэл алдраагүй байна. Төрийн гурван өндөрлөг минь МАНАН мафид битгий нэгдээсэй гэж залбирч байна. Төрийн гурван өндөрлөгийн зарим нь барьцаалагдсан гэх мэдээлэл ирж байна. Төрийн гурван өндөрлөг минь битгий барьцаалагдаасай гэж залбирч байна. Төрийн гурван өндөрлөг ажлаа хийхгүй бол бид тэмцлээ үргэлжлүүлэх болно.

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх