etoim.mn
photos/image1_15d0202003e1ad.jpg

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг шинэчилж байгаа. Гэвч төсөв мөнгөнөөс болж товлосон хугацаандаа ашиглалтад орох эсэх болон хуучин зам дээр шороо овоолж байна гэх шүүмжлэлийг дагуулж буй юм.

Тэгвэл Дарханы замтай холбоотой асуудлаар Засгийн газрын хуралдааны дараа Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл өгсөн юм. Тэрээр “Дарханы зам бол 82 жилийн насжилттай. Одоогийн байдлаар энэ замыг чанар муутай, талхан дээр масло түрхсэн юм шиг зам болж байна гэж яриад байгаа нь ташаа мэдээлэл. Суурины доод үе нь гэхэд 30 см. Цементээр бэхжүүлсэн хөрсөн суурь 20 см. Мөн цементээр бэхжүүлсэн буталсан чулуу нь 20 см. Асфальтан битон хучилт 10 см. Тэгэхээр 80 см зузаан зам болно. Урт настай зам болно гэж бодож байна. Дарханы замыг арваннэгдүгээр сард дуусгаж хүлээлгэж өгнө” гэх мэдээллийг өглөө.

Мөн тус замыг таван багц болгон шинэчлэх ажлыг өөр компаниуд гүйцэтгэж байгаа. Түүнчлэн төсөв мөнгөтэй холбоотой асуудалд “Компаниудтай өндөр шаардлага бүхий гэрээ хийж ажиллаж байгаа. Борооны улиралд замчдадаа “Ажлаа битгий зогсоорой.  Ядаж карьераа ухаж, овоолго бий болго. Бэхжилтийн ажлаа гүйцэтгэ”  гэсэн шаардлага тавьж байгаа. Гэтэл нөгөө овоолсон шороог нь “Хуучин зам дээр шороо овоолж байгаад барих гэж байна” гэж яриад байна. Дарханы замын санхүүжилтын асуудал зөвлөх компани болоод төслийн удирдах нэгжээрээ шалгалт тавиад явсан дүнгээ гаргаж, Азийн хөгжлийн банкинд мэдээлээд түүний дараа төсвөө батлуулна. Ингэснээр санхүүжилдт манай дансанд орохгүй. Шууд Азийн хөгжлийн банкнаас хуваарилна” гэв.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх