etoim.mn
photos/0ada0c_23270425_1500040633364301_3944487544405066110_o_x974-1.jpg

УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, хөөн хэлэлцэх хугацааг судалж санал дүгнэлт гаргаж ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ахалж, Ж.Батзандан, Л.Энхболд, Н.Оюундарь, Б.Пүрэвдорж нар багтсан юм. 

Харин ажлын хэсгийн гишүүн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ажлын хэсгээс зарим хүнийг тухайлбал, хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөхийг дэмжсэн Х.Нямбаатар, Л.Энхболд нарыг гаргах шаардлага тавьж байна. Тэрбээр "Хөөн хэлэлцэх хугацааг 5 жил болгосон нөхдүүдийг энэ ажлын хэсгээс гаргахыг шаардаж байна. Бүхнийг мэдэж байсан Ц.Нямдорж байнгын хорооны 7 цагийн хурлын яг энэ санал хураалт дээр картаа сугалсан. Учир мэдэхгүй хүүхдүүдээр хуулийг гууль болгосон. МАН гэмт хэрэгтнүүдээ зохион байгуулалттайгаар ялаас чөлөөлж байгаа. Цагдаа, Прокурор гэмт хэрэгтнүүдэд яллах дүгнэлт үйлдээд шүүх рүү явуулахад дээрх заалтын дагуу бүгд ялаас чөлөөлөгдөнө. Хууль буцаж үйлчлэхгүй" хэмээн байр сууриа илэрхийлжээ.

 

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх