etoim.mn
photos/olloo_mn_1565226813_hazailt.jpg

Их бороо орсны улмаас хажуу тийшээ хазайсан орон сууцны барилгын зургийг уржигдар цахим сүлжээнд тараав. Эл мэдээллийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийжээ. Уг барилга нь Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт Яармагийн эмнэлгийн ард баригдаж буй “Скайциркл” ХХК-ийн захиалгатай “Сант-Од” ХХК-ийн зураг төслийн дагуу “Голомт констракшн” ХХК-ийн гүйцэтгэж байгаа “VIP” зочид буудлын барилга байжээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас уг барилгад өнгөрсөн тавдугаар сард шалгалт хийхэд уг барилга нь Нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 0001212 008/2018 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байсан аж. Харин South NL32, South DSZ3, Sokkia SET210, South NTS-362R, South galaxy G1, South DSZ2, Sokkia powerset SET3000 маркийн электрон багаж хэрэгслээр хэмжилт хийхэд барилга хазайлтгүй, хэвийн байсан хэмээн мэдээлжээ.

Таалагдахгүй байна

3
3

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх