etoim.mn
photos/88e18b81977df7a2aedfefc220e956de_x3-800x570.jpg

“Арван аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээнд Монгол Улсын талаас Эрчим хүчний Дэд сайд Т.Гантулга, Зөвлөхийн түншлэлийг төлөөлж “Ки-Ди-Эйч-И-Си компани”-ийн Ерөнхийлөгч Хьюнсу Так нар гарын үсэг зуржээ.

“Монгол Улсын 10 аймгийн төвийн дулаан хангамжийг сайжруулах төсөл”-ийг БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр хоёр улсын Засгийн газар тохиролцож, Зээлийн гэрээ 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан. Энэхүү зээлийн гэрээний биелэлтийг хангах хүрээнд төлөвлөгдсөн ажлууд үе шаттайгаар хэрэгжиж байгаа бөгөөд өнөөдөр Эрчим хүчний яам нь төслийн Зөвлөх үйлчилгээг үзүүлэхээр шалгарсан БНСУ-ын “Ки-Ди-Эйч-И-Си” (KDHEC),“Ки-Ди-Эйч-Си” (KDHC) болон Монгол Улсын “Грин-Энержи-Интернэйшнл”(GEI) компаниудын түншлэлтэй гэрээ байгуулав.

Төслийн хүрээнд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн төвд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө багатай, орчин үеийн дэвшилтэт технологийн дулааны станц, дулаан дамжуулах шугам сүлжээ баригдаж, хэрэглэгчдийг найдвартай дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун усаар тогтмол хангах, улмаар агаарын бохирдол, амьсгалын замын өвчлөл, нийслэл үрүү чиглэсэн шилжилт хөдөлгөөн, ажилгүйдэл багасах, үйлдвэрлэл хөгжих, эдийн засаг сайжрах нөхцөл бодитойгоор бүрдэнэ. БНСУ-ын зээлийн хөрөнгөөр аймгийн төвд 10 дулааны станц, 88 дулаан дамжуулах төв, 70 гаруй км дулаан дамжуулах шугам сүлжээ шинээр баригдана. Харин шинээр баригдах дулааны станц, дулаан дамжуулах төвүүдийг цахилгаан цэвэр ус хангамж болон бохир ус зайлуулах системд холбох, дулаан түгээх шугам сүлжээг шинэчлэх, хэрэгцээний халуун усны шугам барих, ажиллах хүчнийг бүрдүүлж, сургаж бэлтгэх ажлыг монголын тал хариуцаж хийнэ.

Зөвлөх түншлэл нь 10 аймгийн төвд баригдах дулааны станцуудын загвар дизайныг боловсруулах, барилга угсралтын ажлын тоо хэмжээ, тавигдах шаардлагыг тодорхойлох, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад мэргэжлийн туслалцаа үзүүлэх, барилга угсралтын ажлын явцад хяналт тавих, ажиллагсдад сургалт зохион байгуулах, туршилт, тохируулга хийж ашиглалтанд хүлээлгэж өгөх, ашиглалт засвар үйлчилгээний дэмжлэг үзүүлэхээр хамтран ажиллах үүрэг хүлээсэн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх