etoim.mn
photos/new_c6502b70485ac875ebb89cd1ed92597397f2338f.jpg

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нийслэл хотод инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахыг үүрэг болгоод байна.

Мөн нийтийн эзэмшлийн зам талбайд зориулалтын бодис, давс цацдаг машин тоног, төхөөрөмжийн судалгааг гаргаж танилцуулахыг даалгалаа. Ойрын өдрүүдэд түр зуурын усархаг бороотой байгаа тул нийтийн эзэмшлийн гудамж, талбай,явган хүний болон авто зам, үерийн далан суваг, ус зайлуулах шугамын цэвэрлэгээг тогтмол хийж ажиллахыг онцгойлон анхааруулаад байна.

Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өгсөн үүрэг даалгаврыг холбогдох нутгийн захиргааны байгууллагын албан тушаалтнууд төлөвлөсөн хугацаанд хариуцлагатай хийж хэрэгжүүлэхийг даалгасан талаар Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэсээс мэдээллээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх