etoim.mn
photos/66486171_2166756006784157_843552733943300096_n-1-1024x768.jpg

Щвейцарийн Холбооны Улсад байрлах Argor-Heraeus SA алт цэвэршүүлэх үйлдвэрийн  үйл ажиллагаатай танилцахаар Стандарт, хэмжил зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Билгүүн, СХЗГ-ын Үнэт меатллын сорьцын хяналтын газрын химич Л.Энхжаргал, химич И.Есмандах нар 2019 оны 6 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд томилолтоор ажилласан.

Энэ хүрээнд Argor-Heraeus SA алт цэвэршүүлэх үйлдвэрийн алтыг хүлээн авч жинлэн, хайлуулж, дээж авч, сорьц тогтоох, алтан гулдмай цутгах, үнэт эдлэлийн бэлдэц хийх бүхий л үйл ажиллагаатай танилцсан.

Монгол улсын нийт олборлогдсон алтыг Монголбанк худалдан авч  Argor-Heraeus SA алт цэвэршүүлэх үйлдвэртэй 2004-2009, 2015-2019 онд хамтран ажиллаж байгаа бөгөөд 2019-2020 онд алт цэвэршүүлэх гэрээ байгуулан ажиллаж байна.

 СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх