etoim.mn
photos/67886678_2341749545951155_5694478115909140480_n.jpg

Франц улсын Парис хотноо болсон Олон улсын химийн 51 дэх олимпиадад энэ жил 80 улсын 309 хүүхэд, ажиглагчаар дөрвөн улс оролцсон байна.

Монгол Улсыг төлөөлж дөрвөн сурагч явснаас “Орчлон” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч А.Ашид, “Шинэ эхлэл” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Арвин нар хүрэл медаль хүртжээ.

Химийн олимпиадын нийт онооны 40 хувийг сорилын тэмцээн эзэлдгээрээ байгалийн ухааны төрлийн бусад олимпиадаас ялгаатай. Тиймээс олимпиадад оролцогчдын бэлтгэлийг одоогийнхоос сайжруулахын тулд цаашид материаллаг нөөцийг сайжруулах шаардлагатай байгааг сурагчдыг ахалж явсан удирдагч багш нар хэлж байна.

Дараагийн Олон улсын химийн олимпиад 2020 оны долдугаар сард Турк улсын Истанбул хотод зохион байгуулагдах юм. 

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх