etoim.mn
photos/1212-1.jpg

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өнгөрсөн хугацаанд гаргасан зээлүүдийг АТГ, Прокурор шалгасаар байгаа билээ.

Эл асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү шүүхэд шилжихэд бэлэн болсон ЖДҮ-гийн гэх хэрэг хаачсаныг прокурорын байгууллагаас тодруулж, УИХ-ын гишүүний нэр дээр албан ёсны хариу ирүүлэхийг хүссэн юм.

Тэгвэл улсын ерөнхий прокурор О.Баасанхүү гишүүнд хариу ирүүлсэн гэнэ. Тэрбээр энэ тухай цахим хуудсанаа "УЕП-ын газраас ЖДҮ-тэй холбоотой асуудлаар албан ёсны хариу ирүүлсэн байна. 3 хувийн хүүтэй зээлээ 30 хувийн банк бус байгууллага, ломбард зэрэг газраар дамжуулан иргэдэд өгч мөнгө угааж байсан 8 тохиолдлыг олж тогтоосон гэнэ" хэмээн жиргэсэн байна.

 

УИХ-ын гишүүний жиргэснээр эрх мэдэлтнүүд ЖДҮХС-аас авсан мөнгөө өндөр хүүтэйгээр угаасан нь тогтоогдвол Санхүүгийн зохицуулах хороо ч хамтдаа хуулийн байгууллагад дуудагдах ёстой. Учир нь тус байгууллага удаа дараа мэдэгдэл гаргаж, ЖДҮХС-аас гарсан мөнгө ББСБ руу ороогүй хэмээн мэдэгдсэн юм.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх