etoim.mn
photos/d60bdd674cd898e033c03275d27a06d61f16c895.jpg

Монгол улсын Засгийн газрын  “Үндэсний хөтөлбөр батлах тухай” 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/193 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын үндэсний хөтөлбөрийг баталсан. Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран энэхүү хөтөлбөрийг танилцуулах уулзалтыг 2019 оны 08 сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр зохион байгууллаа.

Уулзалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Захиргаа, санхүү, дотоод хяналтын  албаны  дарга Т.Содгэрэл  нээж, Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн С.Эрдэнэтуяа Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын үндэсний хөтөлбөрийг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Мөн Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/295 дугаар тушаалаар жил бүрийн 8 дугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар болгон зарласны дагуу энэ жилийн 8 дугаар сард зохион байгуулах ажлын талаар санал солилцов.

Уулзалтад Эрүүл мэндийн яамны харьяа 14 байгууллага, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа 12 байгууллага, Төрийн тусгай албан хаагчдын Нэгдсэн эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн зэрэг байгууллагын хүний нөөцийн болон сургалтын албаны дарга мэргэжилтнүүд оролцлоо.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх