etoim.mn
photos/a8f865cf-72aa-4bb8-af3e-ae85b1194bd8.jpg

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг даваа гарагт Япон Улсын Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан,технологийн сайд Масахико Шибаяаматай албан уулзалт хийлээ. 

Хоёр яамны хооронд 2017 оны хоёрдугаар сард харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан бөгөөд тус санамж бичгийн хэрэгжилтийг идэвхжүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлж, салбар хоорондын хамтын ажиллагааны хэд хэдэн чухал асуудлыг хөндөв. Тухайлбал, Багш нарын мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх, туршлага судлах богино, урт хугацааны сургалтыг хамтран зохион байгуулах; Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх мэргэжлийн хүрээнд (жишээ нь, Соёлын өв, соёлын өвийн барилга байгууламжийг сэргээн засварлах) хамтарсан тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судлах талаар санал солилцов.

Япон Улсын Коосен загвар сургуулиудыг Монгол Улсад үргэжлүүлэн хөгжүүлэх, улмаар хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсад шинээр дөрвөн Коосен байгуулах, ирээдүйд Төв ба Зүүн өмнөд Азийн загвар-Глобал Коосен болгон хөгжүүлэхэд хамтран ажиллах болон Токио-2020 олимпийн наадамтай холбоотой хэд хэдэн асуудлаар санал солилцож, дэмжлэг хүслээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

zochin

[202.126.88.141]

2019-08-05 19:01:54

Zangiagui, alban bus uulzalt yum bish uu