etoim.mn
photos/13887133_1146760225367106_7969181148900163017_n-810x300.png

Монголын рок попын домог "Харанга" хамтлаг 30 жилийн ойн тоглолтын товоо зарлажээ. Тэд 30 жилийн тоглолтоо аравдугаар сарын 19-нд “Буянт-Ухаа” спортын ордонд хийхээр товлосон байна.

“Харанга” хамтлаг 30 жилийн ойдоо зориулж "Эрин зууны хөг” /1997/, “Best of Haranga” /1997/, “Бодлын тэнгис” /2000/, “Ертөнцийн өнгө” /2003/ цомгуудаа дахин хэвлүүлэхээр болжээ. Мөн цоо шинэ цомгоо худалдаанд гарахад бэлэн болсон байна. Шинэ цомогт багтсан шинэ дууныхаа нэгийг “Харанга” хамтлаг саяхан болсон “Никитон” хамтлагийн 25 жилийн ойн тоглолтод зориулан дуулсан.

Эргэн сануулахад... Одоогоос 30 жилийн өмнө 1989 оны аравдугаар сарын 26-нд Драмын Театрын дэргэд “Харанга” хамтлаг байгуулагдаж байсан түүхтэй. Тэд тэр цагаас хойш Монголын рок попын ертөнцөд өөрийн өнгө төрх, авьяас чадвараараа од мэт гялалзаж буй явна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх