etoim.mn
photos/67248798_2901393980084792_1537263834274725888_o.jpg

2019 оны 9-р сарын 20-ны өдөр АНУ-ын хамгийн топ нууц зэрэглэлийн бааз болох 51-р бүс рүү довтлон нэвтрэх эвэнтийг нэгэн фэйсбүүк хэрэглэгч зарласан. Энэ төлөвлөгөө нь эхэндээ хошигнол хэмээн ойлгогдож байсан бол сүүлдээ оролцох хүмүүсийн тоо нэмэгдсэнээр 2 сая орчим болжээ. 

Энэхүү цэргийн бааз нь өндөржүүлсэн хамгаалалттай, хууль бусаар нэвтрэх гэсэн хүмүүсийн эсрэг гал нээх эрхтэй. Иймд тус хөдөлгөөнийг зохион байгуулагчид нь олон мянган хүн зэрэг дайрвал бүгдийг нь буудаж чадахгүй цөөн хэдэн нь нэвтрээд бүх үнэнийг олж мэднэ гэцгээж байгаа юм.

Тэр бүү хэл зарим иргэд 51-р бүс рүү нэвтрэх төлөвлөгөө танилцуулж, хэрхэн нууцыг дэлгэхээ ярилцаад амжсан байна. 

Хүмүүс яагаад уг нууцлаг баазын талаар сонирхох болов, энэ бүхэн хаанаас, юунаас эхлэлтэй вэ?

51-р бүстэй холбоотой ам дамжсан яриа, таамаглалууд 1989 оноос эхэлжээ. Комедиан Жой Роган саяхан өөрийн подкастдаа физикч Боб Лазарыг оролцуулсан бөгөөд тэрбээр өөрийгөө 51-р бүсээс холгүй орших S-4 хэмээх газарт харь гаригийнхны технологи дээр ажиллаж байсан, харь гаригийнхантай холбоотой Засгийн газрын нууц бичиг баримтуудыг уншсан гэж ярьжээ. Уг подкаст цацагдсаны дараа Боб Лазар болон 51-р бүстэй холбоотой “Bob Lazar: Area 51 & Flying Saucers” хэмээх Netflix-ийн баримтат кино цацагдсан нь олон нийтийн анхаарлыг 51-р бүс рүү чиглүүлж, сошиал орчинд хүмүүс 51-р нууц бааз хийгээд харь гаригийнхантэй холбоотой янз бүрийн хэлэлцүүлэг өрнүүлж эхэлжээ. Үүний дараа Жексон Барнес нэртэй фэйсбүүк хэрэглэгч 51-р бүс рүү довтлох зорилготой Storm Area 51, They Can’t Stop All of Us нэртэй фэйсбүүк эвэнтийг зарласан нь нөхцөл байдлыг бүр ч дэвэргэж орхижээ. 

АНУ-ын агаарын нисэх хүчний сануулга

Нөхцөл байдал хүндрэх эсрдэлтэй байгаа тул Пентагон эл асуудалд анхаарал хандуулж байна. Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Вашингтон Пост сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр 51-р бүс рүү халдан довтлохоор төлөвлөж буй иргэдэд сануулга өгсөн байна. 

Тэрбээр "Энэ бол АНУ-ын агаарын хүчний нээлттэй сургалтын талбар бөгөөд нэвтрэх гэсэн хэнийг ч бид хориглох болно. АНУ-ын агаарын хүчин Америк орныг, түүний өмч хөрөнгийг хамгаалахад үргэлж бэлэн" хэмээн мэдэгдсэн байна. 

Тоглоом бодит болох боломжтой юу? 

АНУ-ын Засгийн газар харь гарагийнхантай холбоотой мэдээлэл, материалуудыг үргэлж нууцалдаг. Хэдийгээр 51-р бүстэй холбоотой олон баримтат, уран сайхны кино, ном зохиолууд байдаг ч америкчууд төдийлөн итгэдэггүй. Тиймээс 2 сая гаруй хүн 51-р бүсийг эзлэхээр очвол яах вэ? Үнэхээр АНУ-ын агаарын нисэх хүчин 51-р бүс рүү нэвтрэхийг завдсан хүн бүрийг баривчлах эсвэл буудах уу? 

Ямартай ч 2 сая хүн 51-р бүсд очдоггүй юмаа гэхэд 1 хувь, 10 хувь нь 9-р сарын 20-ны өдөр очих магадлалтай. 2 сая, 200 мянган, 20 мянган хүн 51-р бүс рүү дайрвал хариу үйлдэл нь юу байх бол... 2019 оны 9-р сарын 20-ны өдөр тодорхой болох байх. 

Таалагдахгүй байна

3
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх