etoim.mn
photos/married-couple-bouquet.jpg

1. Мин Ван (FTISLAND) болон ЮлХи ( Laboum)

МинВан болон ЮлХи нар өнгөрсөн 2018 оны 1 сард гэр бүл болсон бөгөөд тэд хөөрхөн хүүгээр бүл нэмээд удаагүй байгаа билээ. 

2. Mad Clown

Алдарт рэппэр Мэд Кловн 2016 онд нам гүмхэн хуримаа хийсэн. 

3. Кахи  (After School)

Хөөрхөн царай, халуухан биеэрээ олны анхаарлын төвд байдаг After school хамтлагийн гишүүн Кахи өнгөрсөн 2016 онд Хавай арал дээр хуримаа хийжээ. Тэд одоо хоёр хөөрхөн хүүхдийн эцэг эх болоод даруухан амьдарч байгаа. 

4. Союл ( Crayon Pop) болон Мүн Хижүн ( H.O.T)

Хоорондоо 13  насны зөрүүтэй Союл болон Хижүн нарын хурим тухайн үедээ олны анхаарлыг маш ихээр татаж мөн тэр хэмжээний эсэргүүцэлтэй тулгарч байсан юм. Гэсэн ч тэд эсэргүүцлийг үл тоон 2016 онд гэрлэсэн бөгөөд дараа жил нь охинтой болжээ. 

5. И Хёри болон И Сан Сүн 

Дуучин И Хёри болон хөгжимчин И Сан Сүн нарыг гэрлэнэ гэж тухайн үед хэн ч таамаглаагүй гэдэг. Учир нь дуучин И Хёри нилээд өндөр шаардлагатай нэгэн байсан бөгөөд түүнийг магадгүй тэр бумтан айлын бэр эсвэл түүнээс дутахааргүй бизнес эрхлэгчтэй гэр бүл болно гэж ихэнх хүмүүс боддог байжээ. 

6. Эли (U-KISS)  болон Жи Ён Сү 

Өөр улсын иргэншилтэй залуусаас бүрдсэн U-KISS хамтлагийн гишүүн Эли найз бүсгүйтэйгээ гэрлэсэн гэсэн мэдээлэл хэсэгтээ л тэдний фэнүүдийг цочролд оруулж байсан. Хосууд түүнээс хойш гурван жилийн дараа гэр бүл найз нөхдийн хүрээд хуримын ёслолоо үйлдсэн бөгөөд хөөрхөн хүүгийн хамт аз жаргалтай амьдарч байгаа. 

7. ТэЯн (BIGBANG) болон Мин ХёРин 

Анх клипний зураг авалтын үеэр танилцаж байсан хосууд Тэ Яныг цэрэгт явахын өмнөхөн буюу 2018 онд хуримаа хийжээ.

8. ДунХо (U-KISS)

U-KISS хамтлагийн гишүүн ДунХо 2015 өөрийн нууцлаг найз бүсгүйтэйгээ гэр бүл болжээ.

9. СонМин (Super Junior) болон Ким Са Ын 

СонМин болон Са Ын нарын хуримын талаарх мэдээлэл тоо томшгүй олон ЭЛФүүдийг шархлуулж тоо томшгүй болон эсэргүүцлийн захидлаар булуулсан гэхэд болно. ЭЛФүүд түүнийг нэг бол хайр сэтгэл эсвэл урлагаа сонгох шаардлага тавьхад тэрээр хайр сэтгэлээ сонгосон бөгөөд одоогоор хамтлагийн уран бүтээлд оролцохгүй байгаа юм. 

10. СонЕэ ( Wonder Girls)

Алдарт wonder girls хамтлагийн гишүүн СонЕэ 2013 гэрлэсэн бөгөөд хэдийнэ гурван хөөрхөн хүүхдийн ээж гэгдэн аз жаргалпдаа умбаж яваа.

11. ЕэЖин (S.E.S) болон Ким Тэ Ён

Дуучин, жүжигчин, хөтлөгч ЕэЖин өөрийн нөхөр Ким Тэ Ёнтой 2011 онд гэр бүл болсон бөгөөд Солонгосын үлгэр жишээч гэр бүлийн нэгд зүй ёсоор ордог. Тэд 2018 онд хөөрхөн охинтой болсон бөгөөд одоогоор хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах гээд хүлээж байгаа. 

12. Шүү (S.E.S)

S.E.S хамтлагийн гишүүн Шүү 2010 онд сагсан бөмбөгийн тамирчинтай гэр бүл болж одоо гурван хөөрхөн хүүхдийн ээж гэгдэн аз жаргал дүүрэн амьдарч байна. 

13. Рэйн болон Ким Тэ Хи

Алдарт дуучин жүжигчин Рэйн болон Ким Тэ Хи нар таван жил болзсоны эцэст хуримаа хийх болсон талаараа мэдэгдэж байсан билээ. Тэд одоо хоёр хөөрхөн хүүхдийн аав ээж болсон бөгөөд удахгүй гурав дахь хүүхдээ өлгийдөн авахаар хүлээж байна. 

14. Жүү

699c303b5e8d228172ebc4d56b24e537

Нэг үе JYP интертаймэнтийн артист гэгдэж байсан тэрээр хэдхэн сарын өмнө даруухан хурим хийсэн билээ.

15. Кисоп ( U-KISS)

0e3bf43eb2d81413ebb1bb8047c33104

Kiseop загвар өөрийн рүүки уран бүтээлч болон загвар өмсөгч Жон Юүнатай гэр бүл болсоноо зарласан билээ. Тэдний хуримын ёслол энэ сарын 24нд болохоор товлогджээ. 

16. Жи Өү (MBLAQ) болон Чой Еэ Сүл

maxresdefault

Тэд өөрсдийн цахим хуудсаар дамжуулан гэр бүл болох болсоноо мэдэгдсэн бөгөөд ирэх сард хуримаа хийхээр болжээ. 

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх